Эдийн засаг


Зүүн бүсийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалт болов

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг “Хөдөө, орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох” ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох СУРГАГЧ БАГШ бэлтгэх сургалтыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан хамтран 2018 оны 06 дугаар сарын 11-ээс 20-ний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын үеэр аймгийн төр захиргааны  байгууллага, арилжааны банкны төлөөлөл болон сэтгүүлчдэд Төв банкны бодлого үйл ажиллагаа, “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”, Эдийн засгийн нөхцөл байдал, Хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөв.

Дорнод аймгийн "Сургагч багш" бэлтгэх сургалтыг зохион байгуулсан болон оролцсон баг, хамт олон.

Сүхбаатар аймгийн "Сургагч багш" бэлтгэх сургалтыг зохион байгуулсан болон оролцсон баг, хамт олон.

Хэнтий аймгийн "Сургагч багш" бэлтгэх сургалтыг зохион байгуулсан болон оролцсон баг, хамт олон.

 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.