Спорт


“Кёкүшү бияа” спорт цогцолбор нээлтээ хийлээ

1 жил, 10 сар TIMES.MN

“Кёкүшү бияа” буюу бөхийн сургууль Хатан туулын эрэг дээр сүндэрлэн босч, хоёр оны зааг дээр нээлтээ хийлээ. Тус спорт цогцолборт сүмо бөхөөс гадна жүдо, чөлөөт, үндэсний бөхийн ангитай, мэргэжлийн багш нар  хичээл заах бөгөөд 7-11 насны хүүхдүүдийг хамруулах аж. Мөн сайн суралцсан хүүхдүүдийг Японд үргэлжлүүлж сургах юм байна.

Гэхдээ тэд цаашид заавал сүмо бөхийг сонгох албагүй, өөр мэргэжлийг сонгох боломжтойг Монголын бөхийн холбооны Ерөнхийлөгч  “Кёкүшүзан Д.Баятбаяр нээлтийн үеэр хэлсэн юм. Тэрбээр “Энэ сургуульдаа олон сайхан тамирчдыг бэлтгэн Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд гаргах зорилготой. Мөн эр хүн болох зориг хатуужил олгохоос гадна Японы дэг жаяг, хүмүүжлээр хүүхдүүдийг сургаж, бие хүн болон төлөвшихөд нь сайнаар нөлөөлнө гэж үзэж байна” гэсэн юм.


Нээлтэд Монголын бөхийн холбооны Ерөнхийлөгч  “Кёкүшүзан Д.Батбаяр, Монгол Улсын Заан, “Хөрш заанууд” компанийн захирал Ч.Батзориг болон дасгалжуулагч багш нар оролцов.




Холбоотой мэдээлэл


Чансаа өндөр 128 бөх барилдаантай
Чансаа өндөр 128 бөх барилдаантай
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.