2018,6-Р Сар,21

СЭТГҮҮЛЧ:

Л.Булганчимэг

TIMES Ярилцлага

Эдийн засагч Б.Осоргарав: Төр засгийн энэ их үрэлгэн зардлыг бууруулах хэрэгтэй байна

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Манай улсын нийт гадаад зээл 27 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ онд л гэхэд улсын төсвийн орлогын 1/3-ийг гадаад зээл болон тэдгээрийн хүүд төлнө. Одоогийн 27 тэрбум ам.долларын зээлийг нэг хүнд шилжүүлэн тооцвол нэг хүн 24 сая төгрөгийн зээлтэй байгаа тухай Монголын тэргүүлэх эдийн засагчид мэдээлсэн билээ. Тэгвэл тэд Монгол Улсын “Өрийн саарал ном”-ыг боловсруулан гаргасан байна. Энэ талаар мэдээлэл хийх үеэр эдийн засагч Б.Осоргаравтай ярилцлаа.

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад байгаа. Үүний үр дүнг эдийн засагч хүний хувьд яаж харж байна вэ?

-Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалд ингэхээс өөр аргагүй болсон. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол Монгол улс дампуурлаа зарлах хэмжээнд очсон байсан гэж төр засгаас мэдээлсэн. Ард түмэн бид цаад нарийн зүйлийг сайн мэдэхгүй. Яг хүргэж буй мэдээлэл, явуулж буй бодлогоос нь харахад энүүхэн үедээ зөв зүйтэй зүйл байлаа гэж бодож байна. Гэхдээ үүнийг удаан үргэлжлүүлж болохгүй. Тухайлбал, хүүхдийн мөнгө, нийгмийн хамгааллын асуудлыг үндсэндээ бүрэн зогсоолоо. Тодорхой хэмжээнд үргэлжлээд, цаашид үүнийг зогсоож, улс орныхоо чөлөөтэй эдийн засгаа хөгжүүлж, мөн бидний өнөөдрийн номонд гаргасан зөвлөмжийг төр засаг анхаарч, цаашид өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлэх байх.

-Гадаадаас авсан зээлүүдийн нөхцөл нь их хүнд байдаг гэлээ. Нэмээд хоёр, гурван газраас зээл орж ирэх гэж байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Энэ үнэхээр хэцүү. Ялангуяа Хятадаас авч буй зээл дандаа ардаа дагуултай ирдэг. Тухайлбал, би танайд 100 саяын зээл өгье. Гэхдээ Хятадын компани өөрөө барина. Бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг нь хэрэглэнэ. Ажиллах хүчин дагаж орж ирдэг. Үүнийг үнэхээр зогсоох ёстой. Эцэст нь нэг бүтээн байгуулалт, барилга байшин, үйлдвэрлэл барихад тэр барилга л үлддэг. Монголын ард түмэнд үлдэх ашиг гэж алга. Учир нь олон ажилгүй Монгол иргэн байна. Тэд тэнд ажиллаж цалин авмаар байна. Тийм зүйлгүйгээр ард нь том өр л үлддэг. Тиймээс зээлийн ард дагалдаж ирдэг нөхцөлүүдээс татгалзах ёстой. Монгол бүхэл бүтэн биеэ даасан улс орон ш дээ.

-Таван толгой ногдол ашиг тараана гээд байгаа. Ер нь энэ боломжтой юм болов уу?

-Өнгөрсөн жил 400 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэлээ. Үүний нарийн учрыг та бид сайн мэдэхгүй юм. Төр засгаас хэвлэл мэдээлэлд өгч буй мэдээллээр боломжтой л гэж байна. Энэ чинь бас 13 жил худал яригдлаа. Одоо л үүнийг хэрэгжүүлье гэж байна. Хэрэгжүүлээсэй л гэж бодож байна. Хэрэгжүүлэх ч ёстой, хэрэгжүүлэхийг ч ард түмэн шаардах хэрэгтэй.

-Өрийг өрөөр дараад байна. Тэгвэл өрийг өрөөр бус яаж дарах вэ. Гарц байна уу?

-Өрийг өрөөр дарж буй нь хэвээр л байна. Би 2017 оны эхэнд Евро бондын 580 сая долларын өрийг Монголын ард түмэн хандив тусламжаар төлье гэж ард түмэндээ уриалга гаргаж байсан. Солонгосын ард түмэн жагсаж, юу л байгаа алт, мөнгө бүхнээ тушааж, улс орноо өр зээл, хүнд байдлаас гаргаж байсан түүхтэй. Түүнтэй адил Монголын ард түмэнд тэгэх чадвар бий. Монголын ард түмэн ухаантай, өр зээлээс гаргахад бүгд идэвхтэй оролцож байсан. Гэтэл тухайн үеийн Эрдэнэбатын Засгийн газар буруу тийш эргүүлж, “ард түмний тусламжаар өр зээл төлөхгүй ээ. Бид өрөө төлөх арга олсон” гээд дахиад Хуралдай бонд гэж гаргаж ирсэн. Оюун багш бас хэллээ. Өрийг өрөөр бус өрийг яаж ч байсан Монголын ард түмэн өөрсдөө төлөх, эдийн засгаа сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь төр засгийн энэ их үрэлгэн зардлыг л багасгах нь чухал байна. Манайд үрэлгэн зардал хэтэрч байна. Нэг бол орон тоо нэмж, эсхүл шинээр байгууллага байгуулж, байгаа зүйлээ байгаагаар нь солихгүй. Заавал нэг орон тоо, албан тушаал гаргаж, шинэ машин авч унаж, өрөөгөө хаана ч байхгүйгээр супер засуулж, цалин хөлсөө нэмэгдүүлж байна. Энэ мэт үрэлгэн зардлаа багасгаж, Монголын ард түмэн өөрсдөө өр зээлээ төлөөд явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

-Өнөөдөр бидэнд уул уурхайгаа түшиглэж, байгаа баялгаа ухаж, гадагш гаргаж хөгжихөөс өөр арга зам үгүй байгаа хэрэг үү?

-Уул уурхайгаа ашиглаж болно. Ашиглахдаа ухаантай, учиртай, үр ашигтай, ард түмэндээ ашигтай ашиглах ёстой. Гэтэл манайд тийм зүйл алга. Цаад газрын урхинд ороод л, ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ гэсэн ярианд орж байна. Ямар ч ашиггүй, хэдэн төгрөгийн татвар л авч байна. Яагаад дэлхийд байхгүй өргөн уудам газар нутагтай, байгалийн баялагтай, 66 сая малтай Монголын ард түмэн ядуу амьдрах ёстой юм бэ.

-Банкны хүү өссөөр байна. Гадаадын банкийг Монголд оруулж ирж, банкны хүүг бууруулъя гэдэг санааг хэсэг хүмүүс ярьдаг. Энэ тал дээр таны байр суурь.

-Ер нь гадаадын банкийг Монголд оруулж ирэх хэрэгтэй. Тэгж байж банкнуудын өндөр хүү буурна. Буух ёстой, буулгах ёстой. Өнөөдөр Монголын санхүү хэдэн банкны дунд л эргэлдэж байна. Хэдэн мөнгө хүүлэгчид л байна. Өөр ямар ч мөнгө өсч, ард түмний амьдрал сайжирч, эдийн засаг өсөх арга байхгүй байна. Хэдхэн банк л асар өндөр хүүтэй мөнгө хүүлж байна. Жижиг, дунд аж ахуйн нэгж зээл авах ямар ч боломж алга. Яаж 17, 18 хувийн хүүтэй зээл авж, хэзээ, юугаар төлөх юм бэ. Энэ асуудалд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй.

-Томоохон төрийн байгууллагуудыг хувьчлаад байгаа нь хэр зөв зүйтэй алхам юм бол?

-Бид хувьчлалын сургамжийг сайн, муу талаас нь их үзсэн дээ. Үнэ хүргэж, зөв л хувьчлах хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Зочинjkiu    3 сар []

Сайн өдөр, миний нэрийг Жереми Карлос, би мєєголийн иргэн. Би хүсч байна Зээлдүүлэгчийнхээ сайн сайхныг харуулсан гэрчийг гэрчлэх Дөрвөн өөр интернетийн падгүй зээлдүүлэгчид бүгдийг нь хулгайлдаг Намайг олон хүн төлөхийг хүссэний дараа зээлийг надад амлая юу ч үйлдвэрлээгүй, эерэг үр дүнгүй байсан төлбөрүүд үр дүн. Би 3500 евро хүртэл ойролцоогоор мөнгө алдаж байсан.     Нэгэн өдөр интернетээр аялж байхдаа би хуучин бичлэг дээрээ бүдэрсэн Над шиг өөр нэгэн хохирогчийн тухай Жозеф Луисаас зээл авсан Санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншсаны дараа би зүгээр л шийдсэн Сүүлчийн удаа шүүх хуралд ирэхэд, би илгээгдсэн имэйлээр ирүүлсэн 48 цагийн дотор би 18000 долларын зээл авсан. Би итгэж чадаагүй миний нүд, одоо би дахин аз жаргалтай, баян болж, иймэрхүү байдлаар Бурханд талархаж байна зээл Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би очиж зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө аваарай тэдний и-мэйл ,,, joseluisloans@gmail.com, тэд хэзээ ч бүтэлгүйтэх болно Та болон миний амьдрал миний хийсэн шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр түргэн холбоо барь (joseluisloans@gmail.com), зээлээ авах боломжтой. Аюулгүй мөн адислагдах болно

Зочин    4 сар, 3 долоо хоног [203.91.115.44]

Гэтэл өнөөдөр 21-р зуун. Дэлхийн зарчим өөрчлөгдсөн. Хүн төрөлтөн дэвшсэн. Бид л паартай байшинд суух мөртөө бэлчээрийн сэтгэлгээндээ үнэнч үлдсэн болохоор дэлхийн ертөнцтэй мөр зэрэгцэн алхаж чадахгүй байгаа хэрэг. Тэр хэмжээнд сэтгэж чадахгүй, билгийн мэлмий маань сохорчихсон хэрэг. Зөн совин л үйлчлээд байна. Зөнгөөрөө л хараагаад, муулаад, буримдаад байна. Тэд өгөх ёстой. Бид улам ихийг идэх ёстой. Бүр юу ч хийхгүй хэвтэж байгаад шүү. Учир нь бид тэнгэрлэг монголчууд. Муу сайн хужаа бидний хөлийг долловол зохино. Нэг иймэрхүү. Ямар нэг юмыг бусдын хэмжээнд хийж сурчихаад түүгээрээ хэт бахархах үзэл бол ердөө л нүүдэлчин сэтгэлгээнийх. Ердөө урд хил гараад захын нэг иргэн хашааныхаа сараан дотор угсарч суудаг цахилгаан машиныг төрийн өмчит компанийн лабораторит угсарчихаад дарга нь үүгээр шоудаж сонгуулийн сурталчилгаа болгон ашигладаг.

Зочин    4 сар, 3 долоо хоног [203.91.115.44]

Тэр зээл тусламжуудын ачаар бид дампуурчихалгүй, өлсөлгүй өдий хүрсэн. Монгол улсын төсөв жил бүр алдагдалтай явж ирсэн. Үүнийгээ тэдгээр зээл тусламжуудаар хаадаг байсан хэрэг. Тэдгээр зээл тусламжуудыг зөвхөн дарга нар аваад идчихсэн юм биш. Бидний иргэд ч зөндөө мэдэрсэн. Хятадын хөрөнгө оруулалттай барьсан барилга байшин, бүтээн байгуулалт Улаанбаатараар дүүрэн. Японы хөрөнгө оруулалттай хийсэн ажил ч зөндөө. Адаглаад Өвсний үндэс, Адра сан, Японы ард түмнээс гэсэн бичигтэй хөх автусууд гээд санавал их л юм бий. Ердөө биднийг хүлээн зөвшөөрдөггүй Тайваниас гэхэд л монголд байгуулсан барилга байшин, тусламжийн хөтөлбөрүүд маш их хэрэгжсэн. Хамгийн гол нь бид яагаад үүнийг мэдэрдэггүй вэ гэхээр бидний нүүдэлчин уламжлалаас болж байгаа юм. Чингисийн үеэс бид ердөө л бусдаас авах ёстой, тэд өгөх ёстой гэж итгэсээр төлөвшсөн. Болохгүй бол дээрэмдээд авна. ална, хядна.

Зочин    4 сар, 3 долоо хоног [203.91.115.44]

Анхны хөрөнгө оруулалтын өр зээл бол бидний өөрсдийн хийсэн бантан. Ард түмнээрээ, засаг төрөөрөө зөвлөлдөж байгаад бид тэр компанийн 51 эсвэл болохгүй бол 34 хувийг эзэмшинэ гэдэг дээр буусан. Цэвэр бидний сонголт. Тэр хүмүүс шахаад байсан юм биш. Бид шахсан хэрэг. Тэгээд шууд 8 тэрбум долларын 34 хувийн шэйр дээр унахдаа мөнхүү хэмжээний өр зээлд өөрсдийгөө барьж өгсөн. Хятадууд биднийг мэднэ. Тэд зээл тусламж олгонгуут үүнийг нь монгол дарга голруулаад алга болно гэж. Бид чинь арабын Шэйх, их Хааных нь өгсөн тусламжийг голруулцан улс шүү. Ажилчин хүн хүч ч дутмаг. Тиймээс тэд өөрсдийн зээл тусламжаа юм болог гэсэндээ араас нь нэхэл дагуул болдог юм. Америк бас ялгаагүй тэгдэг. 90 он гарсаар Монголд хандивласан, тусалсан байдлаараа бүх дэлхийн орнуудаас тэргүүлэгч нь Хятад улс. Дараагаар нь Япон, Солонгос орно. Бидний ойлгодогчлон тэд бидний газар нутаг, баялагт дурлаад бидэнд долигонодог хэрэг биш. Монгол арчаагүй ядуу орон учраас, өөрсдийгөө аваад явчих чадвар байхгүй учраас олон улсын санхүүгийн байгууллаг гишүүн орнууддаа үүрэг болгон бидэнд зээл тусламж олгохыг үүрэгдсэн юм. Олон улсын гэрээ конвенц гэж тийм ашигтай зүйл байдаг.

Энэ ариун явдал уу? Энэ мөнгөөр чинь өдий төдий хүний цалинг нэмж, тэтгэврийг тавьж, хүүхдийн мөнгийг олгож, цэцэрлэг сургууль барих байсан шүү дээ. Гэтэл ердөө 1000 гаруйхан хүний тансаг байрны зардалд явчихаж байгаа юм. Тэнд Чойжоо тэргүүтэй төрийн 60 тэрбумчид халаасаа түнтийлгээд жаргаж суудаг. Хятадуудыг муулах арга байна уу? Тэгснээс гуйлгачин засгийн тэргүүнээ гоочилбол дээр байх. Хятадууд 300 сая долларын тусламжийнхаа араас 2 тэрбум долларын ажлын гэрээ үзэглэсэн. Тэхэд Оросууд яасан бэ? Бидэнд салаавч үзүүлж, бүх дэд бүтцийн мега төслүүдийг бойкотлож, дээрээс нь өөрсөдөд нь манай томоохон стратегийн ордыг шууд тушаахыг шахсан. Энэ нөхцлөөр нь бол бид Оросод аль нэг том стратегийн ордоо 30 жилийн турш ашиглуулах юм гэнэ. Энэ хугацаанд бид тус ордоос нэг ч төгрөгийн ашиг, хувьцаа, роялти, татвар авахгүй юм байх. Тэгэж байж их өрийг төлсөнд тооцно гэсэн. Оросын засгийн тэргүүний мэдэгдэл шүү. Бид ядаж Оюутолгойгоос жилдээ 160-300 сая долларын тавар авч байгаа шүү. Энэ мөнгө цалин, тэтгэвэр болон бууж байгаа.

Зочин    4 сар, 3 долоо хоног [203.91.115.44]

Социализмын үеийн эдийн засагч байх л даа. Зөвхөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед л улс төрийн буруу ажилалгааны үр дүнд гарсан зээлийн хохирлыг ард түмнээс хандив гаргуулан шийдэх боломжтой. Тоталитар дэглэмийн хүрээнд гэх үү дээ. Ийм түүх бидэнд бий. 2-р дайны үед иргэдээс хандив цуглуулах нэрээр үзэл суртлын дээрмийг төрөөс зохион байгуулсан. Феодалын хөрөнгийг нийгэмчлэхэд элдэв шалтгаанаар сугарч үлдсэн жирийн малчин иргэдийг зориуд хавчин аль олигтойгоос нь шахаж байгаад хандивлуулахад цөөнгүй малчид нулимсаа сэмхэн арчиж байсан юм гэнэлээ. Чөлөөт системд энэ нь хориотой. Бодоод үз л дээ. 10-аад хүн хоршоод бизнес эрхэлж байтал аль нэг нь идэж уугаад зээлээ төлөх чадваргүй болоход дахиж гишүүдээс мөнгө хураагаад төлөхтэй адил юм болно. Эсвэл ипотекийн зээл байна. Цалин тэтгэвэр, барилга байшин гээд нийтийн үйл хэрэгт зарцуулагдах ёстой төсвийн хөрөнгөнөөс 120 тэрбумыг хүчээр гаргаад зарим нь тансаг байртай болчихвол шударга уу?