Улс төр


Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболд ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Миний бие АТГ-т хандаж, "60 тэрбум"-ын асуудалтай холбоотой мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулга хүссэн. Тодруулгын хариу туйлын ойлгомжтой, харамсалтай хариу ирсэн. Шинжилгээнд ирүүлсэн бичлэг дуу авианы бичлэгийг хийгдсэн учир тогтоох боломжгүй гээд буцаасан байна. 1700 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад авлига өгсөн гэх нь тогтоогдоогүй, төрийн албыг үнэлж, авлига авах нь бодит амьдралд хэрэгжээгүй учир хэрэгсэхгүй болгосон гэжээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг ийм янзаар хааж, хүлээн зөвшөөрвөл цаашдаа "Самурай", "Чингис" бондын асуудал энэ байдлаар замхрах нь. Өнөөдөр нээлттэй сонсголын хуулийн дагуу "60 тэрбум-ын талаарх" нээлттэй сонсгол явуулахыг уриалж байна. УИХ-ын дарга М.Энхболд ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. Би энэ асуудлаар УИХ-ын даргад хандана гэлээ



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 5 өдөр []


ТИЙМ Л ҮНЭХЭЭР ШУДРАГА ЮМ БОЛ ҮҮНИЙГЭЭ АЛЬ ЭРТ ЯРЬЖ ХЭЛЖ ТЭМЦЭХГҮЙ ЯАГААД ӨДИЙ ХҮРТЭЛ ЯВСАН ЮМ БОЛ ОО ЦААШДАА ЯАЖ ХАНДАХЫГ НЬ ХАРЖ Л БАЙЯ ЖҮЖИГЛЭЭД Ч БАЙГАА ЮМ ШИГ УЧИР НЬ ОЛДОХГҮЙ ЭНЭ УЛС ТӨРЧДИЙН ЗАЛЬ ГЭЖ ЧӨТГӨР БОЛЧИХСОН ЮМНУУД АРД ТҮМЭН, ТӨР ЗАСАГ 2 ООР ТОГЛООД ДУУСАХ ЮМ БАЙНА Л ДАА.