2018,6-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Ангeла Папeнбург: Монгол хүүхдүүд үнэхээр сурах эрмэлзэл дүүрэн, авьяастай

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөнийг энэ сарын 18-19-нд зохион байгууллаа.




Үндэсний хэмжээнд зохион байгуулсан уг зөвлөгөөний эхний өдрийн арга хэмжээ Налайх дүүрэгт болсон бөгөөд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, сургалтын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлсийн талаар илтгэл тавьж, салбар хуралдаануудаар мэргэжлийн боловсрол сургалтын салбарт нийгмийн түншлэлийн оролцоог хэрхэн хангах болон салбарын санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн. Салбар хуралдаануудаар хэлэлцсэн асуудлыг өчигдөр Төрийн ордонд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш сурагчид, судлаач эрдэмтэд, ажил олгогч нийгмийн түншүүд болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч 1000 шахам хүний оролцоотойгоор үргэлжлүүлэн ярилцлаа.


УИХ-ын гишүүн , Ажилсаг монгол хөтөлбөрийг санаачлагч Д.ТЭРБИШДАГВА: 2030 гэхэд Монголыг дэлхий дахинд ажилсаг гэж үнэлдэг болохын төлөө төрийн тэргүүнээсээ эхлээд бүгдээрээ хичээe



“Ажилсаг монгол” үндэсний хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаараа бахархахаас илүү дэлхий нийтийн хөгжилд хэрхэн яаж хөл нийлүүлэн алхах вэ гэдгээ зөвлөлдөн ярилахаар та бид цуглаад байна. Өргөн уудам нутагтай, байгалийн асар их баялагтай, байгалиас заяасан оюуны асар их чадвартай гурван сая монгол хүнд байгальтайгаа зохицон амьдарч, хүнд хүчрийг ажилсаг чадвараараа даван туулж ирсэн хэрнээ яагаад ийм амьдарч байна вэ гэдгээ бодох ёстой” хэмээн хөтөлбөр санаачлах шалтгаанаа тайлбарласан.




Зөвлөгөөний үндсэн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьсан. Тэрбээр илтгэлдээ мэргэжлийн боловсрол, мэргэшсэн чадварлаг боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлж чадсан улс орон хөгжиж байгааг онцлоод мэргэжлийн өндөр ур чадвартай, хөдөлмөрийн соёлтой, ажилсаг монгол хүний төлөө тал талаасаа нэгдэх, ажил үйлсээ уялдуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай цаг үе ирснийг тэмдэглэж олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог шаардлагыг харгалзан мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдалд бодитой дүгнэлт хийж, тулгамдсан асуудлаа тодорхойлон, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээгээ зөвлөлдөхийн чухлыг онцолсон юм. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх асуудлыг дэлхийн улс орнууд бодлогынхоо тэргүүлэх түвшинд тавьдаг. Шинжлэх ухаан, техник, технологийн өндөр хурдацтай хөгжил, даяаршсан, нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн өнөөгийн нөхцөлд мэргэжлийн боловсрол, сургалтын талаар анхаарах асуудлууд цөөнгүй байгааг ч тэрбээр мөн дурдсан.


Сайдын илтгэлийн дараа зөвлөгөөнд оролцогчид төрийн бодлогод зайлшгүй тусгах шаардлагатай тулгамдсан асуудлуудын талаар байр сууриа илэрхийлсэн. 


МХБНГУ-ын Элчин сайд ШТEФАН ДУППEЛ:Ажилсаг монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, Мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна




УИХ-ын гишүүн ,БСШУБХ-ны дарга Ё.БААТАРБИЛЭГ: Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх төслийг боловсруулж байна



 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол,сургалтын хэлтсийн дарга А.ХАЛИУНАА: Монгол Улсын хэмжээнд нэг стандартын чадамжийн гэрчилгээ олгодог болж


LIVE: ОХУ-ын Дэлхийн ур чадварын Олон улсын харилцаа бүс нутгийн хөгжлийн газрын дарга АЛEKCEЙ СКОРНЯКОВ: Шилдэг байхыг хүсвэл шилдэгээс суралц



Гeрман-Монголын Бизнec эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал РEБEKKА ШМҮЙКИНГ: Монголын компаниудыг Гeрманы зах зээлд гарахад дэмжлэг үзүүлнэ


Гeрманы Папeнбург компанийн захирал Ангeла Папeнбург:Монголын 28 хүүхдийг зам, барилгын чиглэлээр үйлдвэр дээрээ дадлага хийлгэж хосолмол систeмээр сургаж байна.Монгол хүүхдүүд үнэхээр сурах эрмэлзэл дүүрэн авьяастай



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.