Улс төр


79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авна

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

БЗД-ийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж, 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 18-ны өдөр гарсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлын талаар хэлэлцэж, 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд хуулийн арга хэмжээ авахаар болжээ. 


Үүнтэй холбогдуулан  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр БШУСЯ-наас ажлын хэсэг гарч 79 дүгээр сургууль дээр болсон асуудал дээр очиж, ажилласан. Хэдийгээр хичээл тарсан ч хүүхдүүдэд өөр тоглох орчин байхгүй учир сургуулийн хөл бөмбөгийн талбайд тогложээ. Хөл бөмбөг тоглодог төхөөрөмжийн нэг талын баганын төмөр унасныг ажил хүлээлцсэн манаач, сургуулийн удирдлагууд анзаараагүй байсан. Үүнийг анзаарч засах нь сургуулийн удирдлагуудын үүрэг. 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд захиргааны хариуцлага авна, жижүүрт арга хэмжээ авна. Хүүхдийн амь гэдэг үнэтэй зүйл. Гэтэл сургуулийн захирал “амиа алдсан хүүхдийн ар гэр хүнд” гэдэг мэдээлэл хийж байгаа нь ёсзүй асуудал. Ёсзүйн арга хэмжээ авна" гэв.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.