Нийгэм


ЭЕШ-аас хоцорсон сурагчдаас дахин шалгалт авах боломжгүй

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Өнгөрсөн бямба гаригт эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 09:00 цагт монгол хэлний шалгалт болох хуваарьтай байсан. Гэвч Нисэх, Яармаг, Өлзийт, Морин чиглэлээс ирж явсан хүүхдүүд шалгалтаасаа хоцорсны улмаас шалгалт авах сургууль нь үүдээ барьж, оруулаагүй аж.

Иймд эцэг эхчүүд Боловсролын үнэлгээний төв болон яамны зүгээс холбогдох арга хэмжээ авч, хүүхдүүдээс дахин шалгалт авч өгөх хүсэлт тавиад буйгаа олон нийтийн сүлжээнд цацаад байсан юм. Тэгвэл энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад, “Одоогоор ЭЕШ-аас хоцорсон гэх гомдол, санал манайд ирээгүй байна. Яармагт ЭЕШ авч байгаа сургууль байхгүй. Хан-Уул дүүргийн хүүхдүүд 18 дугаар сургууль дээр ЭЕШ өгч байгаа. ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй” хэмээх тайлбарыг өглөө.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.