Нийгэм


Замын- Үүдэд юу болоод байна вэ?

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

БНХАУ-ын хил, гаалийн байгууллагаас авто машинаар зөвхөн хүн тээвэрлэхийг шаардах болжээ. Учир нь жолооч нар кабиндаа зорчигч суулгахын сацуу тээшиндээ битүү ачаатай явдаг. Иймд зөвхөн зорчигчдын тээшийг тээвэрлэх, ингэхдээ тээшний өндрийн түвшин арын суудалд суусан зорчигчийн толгойноос дээш гарсан байх ёсгүй гэж үзэн, шалгалт явуулж эхэлжээ. Гэвч энэ шаардлагыг жолооч нар сүүлийн арав хоногийн турш эсэргүүцэж, хилийн цаана буюу БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр түгжрээ үүсгэсэн байна. Харин Замын-Үүд дэх гааль хэвийн ажиллаж байгаа гэв. Зөвхөн БНХАУ-ын гаалийн байгууллага төдийгүй олон улсын худалдааны байгууллагын стандартын дагуу дээрх шаардлагыг тавьж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл суудлын машинаар зөвхөн зорчигч тээвэрлэх ёстой. Иймд энэ шаардлагыг өөрчлөх боломжгүй гэжээ.


Эх сурвалж:www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.