Улс төр


Б.Бат-Эрдэнэ: Би дахин Бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн

4 сар, 4 долоо хоног TIMES.MN

Бөхийн холбооны маргаантай асуудлын талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийсэн. Тэрээр Б.Бат-Эрдэнэ аварга бөхчүүдийг хагалан, бутаргаж байна. Хэрэв бөхчүүд талцан, асуудал хүндэрвэл ялыг нь Б.Бат-Эрдэнэ үүрээрэй" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл эл асуудалтай холбогдуулан  Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Бид ээлжит чуулганаа зохион байгуулсны дараа санал нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж, шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, тайлбараа хэлсэн. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат нарын байр суурийг сонсч, би өөрөө ч дахин Монголын бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ ч хэлсэн. Бид бол байнга санаачилга гаргаж, Цэцдийн зөвлөл, Их эеээ хуралдуулах гээд асуудлуудаа ярилцаад шийдсэн. Үүний дагуу Их эе хурлаа зохион байгуулахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй, олонхоороо шийдэх боломжтой хурлын комисс байгуулсан. Гэвч нөгөө талаас заан н.Ганболдыг эсэргүүцээд эхэлсэн. Түүнээс хойш эв зүйгээ олох, саналаа илэрхийлсээр ирсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан.  Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 4 долоо хоног []


Энэ Сүхбат гэгч хутгуурыг зайлуулаач.Жамаараа явж байгаа бөхийн холбоог үймүүлүүлээд.