Нийгэм


А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга бөхчүүдийг хагалан, бутаргаж байна

4 долоо хоног TIMES.MN

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга Г.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын гарьд Ц.Мягмарсүрэн нар /2018.06.15/ уулзжээ.


Тэд Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд эв зүйгээ олох, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, “Их Эе” хурлыг зохион байгуулах асуудлаар ярилцсан аж. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ удаад сайхан уулзалт болсон. Гурван дархан аварга болон Улсын гарьд, заан цолтны төлөөлөл уулзалтад оролцлоо. Энэхүү уулзалтаар бөхчүүд үл ойлголцох байдлаа эцэс болгохоор ярилцаж, эвлэлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах түвшинд хүрсэн. Гэтэл Дархан аварга Г.Өсөхбаяр нарын бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргатай зөвшилцөөд өглөө 08.00 цагт уулзъя гэсэн. Тэгтэл Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрсөнгүй гэсэн хариу бичиг ирлээ. Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аварга бөхчүүдийг хагалан, бутаргаж байна. Тэр хүнд эв зүйгээ олж, бөхчүүдийг талцуулахгүй байх, наадмаа сайхан зохион байгуулах сонирхол огт алга. Цаана нь нөгөө л Нямдорж, Данзан нар байгаа. Хэрэв бөхчүүд талцан, асуудал хүндрэвэл ялыг нь Б.Бат-Эрдэнэ үүрээрэй” гэв.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 6 өдөр []


Сүхбатын яриад байгаа нь зөвшдээ Бат-Эрдэнэ аварга гэж нэг ногоон буриад одоо болилдоо МҮБХ гэж нэг 26 жил монгол бөхийг жинхэн бузарласан нөхдүүд байж байгаад Батэрдэнэд өгөөд явлаа шдэ тэрнийг манайхан ерөөсөө харахгүй юм Масс мангар болсон гэж нэг улс төр ч хэлсэн гэдэг үнэн юм аа


Зочин    4 долоо хоног []


СҮХБАТ АА ШУНАЛАА ДИЙЛЭХГҮЙ БОЛ ИРГЭД ОРОЛЦОНО ШҮҮ


Зочин    4 долоо хоног [66.181.179.149]


БАТЭРДЭНЭ аварга ингэж болохгүй дээ.