Нийгэм


Хоёр настай хүүг эмээлд нь хүлж, хурдан морь уралдуулжээ

1 сар TIMES.MN

Хоёр настай хүүгээр хурдан морь унуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархаж олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын алдарт уяач Б зээ хүүгийнхээ үсний найранд зориулан хурдан дааганы уралдаан өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулжээ. Тус  уралдаанд 23 даага уралдсанаас гараан дээр тус сумын малчин Б 2 нас хоёр сартай хүүгээ даага унуулсан гэх асуудал үүссэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр хүүг эмээлд  нь хүлж уралдуулсан байсан гэнэ. Уг асуудлаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас хүүгийн эцэгт болон захирамж зөрчин морь уралдуулсан алдарт уяачид тус тус арга хэмжээ авсан аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 долоо хоног, 1 өдөр []


Малнаасаа дор


Зочин    1 сар [202.131.228.10]


хэлэх ч үг алга даа. Унаад бэртсэн бол дараа нь харамсаж суухаа боддоггүй улс юм байх даа.