Газар дээрээс нь


Г.Энхтайван: Ажилсаг монгол хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалттай уялдуулах шаардлагатай байна

1 сар TIMES.MN

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 18, 19-нд зохион байгуулж байна.  Мэргэжлийн боловсрол сургалтын салбар Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэдэг гол  цөм учраас Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулан “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж буй юм. 


TIMES.MN сайт "Мэргэжлийн боловсрол, сургалт - Ажилсаг Монгол" зөвлөгөөнийг шууд дамжуулж байна. 


"Мэргэжлийн боловсрол, сургалт - Ажилсаг Монгол" зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг үг хэллээ. 



Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах орчин үнэхээр хүнд байна




2015 оны Дэлхийн ур чадвар тэмцээний оролцогч Х.Лхагваа туршлагаасаа хуваалцлаа.



ОХУ-ын Дэлхийн ур чадварын Олон улсын харилцаа бүс нутгийн хөгжлийн газрын дарга АЛEKCEЙ СКОРНЯКОВ: ОХУ-ын eрөнхийлөгч WORLD SKILLS RUSSIA байгууллага байгуулж мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч байна




Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол,сургалтын хэлтсийн дарга А.ХАЛИУНАА: 28 ажил мэргэжлийн лавлахыг боловсруулж батгалгаажуулаад байна




Гeрманы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төслийн удирдагч БEATE ДИППМАР: Ажилсаг монгол хүнийг нарийн мэргэжлээр сургахад тусална




 Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч У.Доржзодов: Бидний нэгэн адил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжил олгож амьдралын аз жаргалыг гарт нь атгуулаарай. Би мужаан мэргэжил эзэмшсэн,энэ мэргэжлээ улам гүнзгийрүүлэн суралцмаар байна



Дэлхийн ур чадвар тэмцээний оролцогч Х.Лхагваа: Олон сургалтаас мэдлэгийн суурь тавигдаж, Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон.Тэр үeд тeхник тeхнологийг шинэчлэхгүй хоцрогдсон учраас орчин үeийн төхөөрөмж дээр аль кнопыг дарах билээ гэж туслалцаа хүсч байсан . Гэхдээ өөрийнхөө бололцоог бүрэн дайчлан амжилттай оролцсон юм. Дэлхийн ур чадварын тэмцээнд орсноор токарийн нарийн мэргэжлийг эзэмшиж одоо Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж байна.



Гeрманы Мюнхeн хотын Гар урчуудын холбооны гишүүн,Гар урлалын мастeр ЯГEРХУБEР МАРИО: Манай холбоо одооноос хамтарч ажиллан монгол залуусыг гар урлалын чиглэлээр мэргэшүүлэхэд тусална




УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын зөвлөх Г.ЭНХТАЙВАН: Ажилсаг монгол хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалттай уях уялдуулах шаардлагатай байна





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.