Зөвлөгөө


Амтат төмс хүнсэндээ зайлшгүй хэрэглэх 10 шалтгаан

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Чихэрлэг  төмс нь  орчин  үед  хоолны  дэглэмийн  сонгодог бүрэлдэхүүн болоод байгаа билээ. Энэ нь энгийн төмснөөс илүү  шим тэжээл амин дэмээр баялаг ногоо юм. Чихэрлэг төмс нь ихээхэн чихэр агуулсан уурагт бодис юм. Энэхүү ногоо нь артерийн судасны ханыг уян хатан болгож , артерийн судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн арьсан доорх өөхийг хайлуулан таргалалтаас хамгаална. Үүнээс гадна витамин болон луувангийн эд ихээр агуулдаг тул ”Урт наслуулдаг хүнс” гэж хятад хүмүүс нэрлэдэг байна.

1. Чихэрлэг төмс нь инсулины хэмжээг хянаж цусан дахь сахрын түвшинг тэнцвэржүүлж байдаг бөгөөд энэ нь чихрийн шижинтэй хүмүүст нэн хэрэгтэй.
2. Биеийг хоргүйжүүлж , хоол боловсруулах үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.
3. Найрлагадаа Бета-кератонийн агууламжтай бөгөөд түүнд агуулагдах анти-оксидант нь астма , артрит, тулай зэрэг өвчинд хэрэглэвэл тустай.Үүнээс гадна уушгийг хамгаалан хөхний хорт хавдар зэргээс урьдчилан сэргийлнэ.
4. Төмс чанасан усаараа нүүрээ угаавал арьсыг цочроож , нүхийг цэвэрлэж,  арьсны бохирдлыг эмчлэхэд хэрэглэж болно.
5. А амин дэмийн агууламж өндөр тул амьсгалын тогтолцоог нөхөн сэргээж өгдөг. Ялангуяа тамхи татдаг бол уушгинд сайнаар нөлөөлж дэмжлэг үзүүлдэг.
6. Витамин С –гийн өндөр агууламж нь бие махбодын системд чухал ач холбогдолтой.
7. Үүнд агуулагдах кали нь натрийн нөлөөг бууруулж зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн цусны даралтыг зохицуулдаг.
8. Д витамины тусламжтайгаар бие мах бодыг эрчимжүүлж зүрх , арьс , ясыг бэхжүүлдэг.
9. Чихэрлэг төмс нь фолийн хүчлээр баялаг бөгөөд ургийн хөгжилд чухал ач холбогдолтой.
10. Чихэрлэг төмсөнд агуулагдах кали нь булчингийн эдийг дэмждэг бөгөөд эд эрхтний бат бөх чанарыг хадгалдаг. Мөн хаванг  бууруулдаг.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 6 өдөр []


manaid hudaldaalj bgaa bol muuhai yum b.aleeshdee


Зочин    3 долоо хоног, 6 өдөр []


manaid hudaldaalj bgaa bol muuhai yum b.aleeshdee