Эдийн засаг


Судалгааны байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулав

1 сар TIMES.MN

Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс Монгол улсад нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцон энэ салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар дугуй ширээний ярилцлага өрнүүллээ. Уулзалтаар судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа болон мэдээлэл солилцоог сайжруулах шаардлагатай байгааг онцлоод  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Судалгааны байгууллагуудаас энэхүү арга хэмжээний ач холбогдлыг цохон тэмдэглээд судалгааны ажлуудыг бодлого боловсруулагчдад хүргэх, олон нийтэд ойлгуулах, судалгааны ажлуудыг харилцан солилцох талаар хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.