Зөвлөгөө


Хэлний өнгөрөөр эрүүл мэндийг шинжих нь

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Нүд сэтгэлийн толь гэдэг бол хэл нь хүний биеийн байдлын толь гэхэд болно. Хэл ямар байгаагаар хүнийг ямар өвчин, эмгэг туссаныг мэдэж болно.

Эрүүл хүний хэл нь цайвар ягаан өнгөтэй, нойтон, хэлний товруунууд жигд байх ба ямар нэгэн толбо, салст байхгүй байдаг. Хэлний мөхлөгүүд нь тодорхой ялгаатай байна. Хэлний товруу нь бие организмын өөрчлөлт болон ямар нэгэн өвчин туссаныг илэрхийлэх шинж тэмдэг болдог. Тухайлбал, бэлгийн бойжилтын үед өсвөр насныхны бие организмд  дааврын харайлтын шинж тэмдэг илрэх ба энэ үед хэлэн дээрх товруу ихсэж төлждөг. 

Зуны улиралд аливаа өвчин, эмгэгийн илрэх шинж тэмдэг хэлэн дээр илүү илэрч хэлний салст бүрхэвч товойж томордог байна. Харин хавар, намрын улиралд хэл хуурайшч, цайвар өнгөтэй болдог. Өвлийн улиралд хэл шаравтар туяатай болдог байна. Түүнчлэн амны хөндийгөө сайтар цэвэрлэж, эрүүл ахуйн байдлыг сахих нь эрүүл, чийрэг байх томоохон алхам юм. Үүний тулд хэлний гадаргууг үрж угаадаг зориулалтын сойж хэрэглэж хэл, шүд, буйлныхаа эрүүл мэндийг сахих нь чухал. 

Ингээд хэлний өнгрөөр хүний эрүүл мэндийг хэрхэн шинждэг тухай багахан мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байна. 

Эрүүл хэл

Жигд ягаан өнгөтэй, чийглэг нойтон, ямар нэгэн толбо, ховилгүй байна. Энэ нь ходоод, хоол боловсруулах системийн үйл ажиллагаа сайн байгаагийн илрэл юм.

Цайвардуу өнгөтэй хэл

Ходоод, гэдэсний үйл ажиллагаа болон элгэнд асуудал байгааг нотлох баримт. Эмчид хандан илүү нарийн оношлогоо, эмчилгээ авах хэрэгтэй (ходоодны хүчиллэг багасах, ходоодны шарх, гэх мэт.) 

Цагаан өнгийн зузаан давхаргатай хэл

Хэл нилдээ зузаан цагаан давхаргатай байвал бие организмын аль нэг систем эрчимтэй ажиллаж байна гэсэн үг. Ийм үед вирусын халдвар авсан байх магадлал өндөр байдаг. 

Нилдээ шаравтар хэл

Хэл шар туяатай, шарласан мэт харагдаж байвал элэг, цөсний хүүдийнд асуудал гарсныг илэрхийлдэг. Мөн өтгөн хаталттай үеийн шинж тэмдэг юм.

Толботой хэл

Хэлний энгийн гадаргуунаас өөр өнгөтэй жижиг, том толбо гарч, ховил, зааг үүссэн бол хоол боловсруулах замын эрхтэнүүдэд асуудал гарсных. Толбо, ховил илүү гүн байвал цусан дахь сахарын хэмжээ ихсэсэнийг нотолдог. Иймээс мэргэжлийн эмчид хандаарай. 

Гөлгөр, цайвар цагаан хэл

Хоол боловсруулах эрхтэний өвчин эмгэгийг илэрхийлдэг. Энэ үед амархан ядарч сульдах, алга хөлөрч хүйтэн хөлс гарах, хөл эцэж сульдах, гэдэс дүүрч, хавагнах шинж тэмдэг дагалдан илэрдэг. 

Хэл гөлгөр, цайвар атлаа хуурай байвал ихэвчлэн толгой эргэх, түгшүүртэй байх, ой санамж муудах, нойргүйдэх, уруул хуурайшч хагарах, цус багадалтыг илэрхийлдэг байна. 

Тод улаан хэл

Хэл тод улаан өнгөтэй байвал биед халдвар байгаагийн шинж юм. Хэл дээрх улаан цэг нь цусан дахь дулаан, болон үрэвслийн шинж тэмдэг байж болно. Хүүхэд халдвар авсан үед дархлаа, биеийн эсэргүүцлийн шинж тэмдэг, хариу илэрч байна гэсэн үг.  Бараан улаан өнгөтэй байвал - бөөрний гэмтэл, хордлогын шинж.

Хэлний үзүүр улайх

Энэ нь зүрхний үйл ажиллагааны илрэл бөгөөд зүрх дэлсэх, мэдрэлийн ядаргааны илрэл болдог. 

Хэлний ирмэг, хоёр талын захаар улайх

Энэ нь халуун ногоотой хоол идэх, архи согтууруулах ундаа уух, өөх тостой хоол идсэний дараах шинж тэмдэг. Заримдаа удаан хугацааны турш сэтгэл түгших, стресс, уур бухимдалтай байснаас хэлний өнгөр ингэж өөрчлөгддөг.

Нил ягаан өнгөтэй хэл

Витамин В2 дутагдсан үед хэл ийм өнгөтэй болдог. Мөн эмэгтэйчүүдийн талын эмгэг, асуудлууд, сарын тэмдэг ирсэн тохиолдолд хэл ийм өнгөтэй болдог байна.

Хэл хөхрөлт

Хэл хөхрөх нь ноцтой дохио юм. Энэ нь яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэсэн үг. Хүчилтөрөгч дутагдаж, зүрх судасны тогтолцооны өвчин, зүрхний үйл ажиллагааны алдагдал, эсвэл амьсгалын замын асуудлын шинж тэмдэг юм.

Шар хэл


Энэ нь элэгний өвчин, цөсний хүүдий асуудалтай байгаагийн тэмдэг юм. Хэлний урд хэсэг шар бол - гепатитын шинж тэмдэг.

Ногоовтор туяатай хэл

Архины болон бусад хурц, хүнд төрлийн хордлогоны үед хэл ногоовтор туяатай болно. Яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.