Нийгэм


Монголын шүүх 49-ийнханг хаацайлж байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл тус үйлдвэрийн захирлуудыг чөлөөлж заримыг нь сэлгэн томилсон. Гэвч захирлуудыг чөлөөлсөн ТУЗ-ийн өнгөрсөн зургаадугаар сарын 06,07 ны өдрийн хурлын шийдвэр хууль бус хүчин төгөлдөр үйлчлэх ёсгүй. Өөрөөр хэлбэл захирлуудыг чөлөөлж томилж болохгүй гэж үзэж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. ТУЗ-ийн шийдвэрийн дагуу өнөөдөр шинээр томилогдсон захирлууд ажлаа авах ёстой байсан ч энэ үйл явцтай зэрэгцээд шүүх яаруу сандруу “МКК” ХХК-ийн талд шийдвэр гаргалаа.


Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн халаа сэлгээтэй холбоотой энэ маргааныг өнөөдөр шүүхээр хэлэлцээд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд гарчээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзээд захирлуудын албан тушаалыг хөндөх үндэслэлгүй гэж шүүх шийдлээ. Эндээс харахад Монголын шүүх аливаа нэгэн байгууллагын шийдвэрээс хамаарч, захиалгаар, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргадаг гэж хардагдахаар байна. Засгийн газар, УИХ-аасаа монголын саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн мэдэлд авчихаад байхад харин шүүхээс 49 хувийнханы талд орж ийнхүү шийдвэр гаргасанд олон нийт бухимдалтай байна. Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргаан хоёр зуныг дамжиж үргэлжлэх нь ээ.


Х.Бадам



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    6 өдөр, 20 цаг []


Үгүй дээ. Төр хууль бус шийдвэр гаргасан. Хувьд очвол нийтийн эрх ашигт тустай. Улсад байвал улс төрчдөд тустай, өмнөх булхайгаа ухуулахгүй тул аминд нь өлзийтэй. Ийм л ялгаа байна. Оросод байсан юмыг монголд авчирсан залуус буруугүй. Их хуцвал бүр эх орончид. Улсын мөнгөөр авсан гээд бгаа. Чи хүнээс мөнгө зээлээд маш хямдхан, хаа ч бхгүй үнээр тансаг машин авч гэж бодъё. Машин чинийх үү, мөнгө зээлсэн хүнийх үү. Мөнгө зээлсэн хүн чинь би мөнгөө авахаа болилоо, машинаа надад өг, надад ашигтай байна, машиныг чинь цааш нь зараад цам ашиг хийе гэвэл чи зөвшөөрөхгүй. Мөнгийг чинь асуудалгүй өгнөө, ярьсан ёсоороо өгч ч байна, битгий давар гэж хэлнэ. Ийм л юм. Улсад бхдаа 2016 онд 1 тэндер зарласан, хувьд очоод 2017 онд 500 гаруй тэндер зарласан байна гэж байна. Энэ л гол үзүүлэлт. Тэндергүйгээр, өндөр үнээр шахаа хийдэг газар бж. Одоо чи ч тэндерт ороод тодорхой хэмжээний ашиг хийж болохоор болж. Энэ л эдийн засагт тустай. Татвар дараагийн асуудал. Оросод бхад нь ногдол ашгаас юу ч олж долоодоггүй бсан. Одоо тэр мөнгө монгол үлдэж байна. Төрд очвол тэр мөнгө халамж болоод эрээн гарна. Хувийн хэвшилд очвол дараагийн бизнест ороод хүн ажиллуулж цалин өгч татвар төлнө. Миний ойлгосон зүйл, уншиж мэдсэн юм ийм байна.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр [203.91.118.247]


Авилгын асуудал л байгаа гэж хардмаар байгаа юм,,