Нийгэм

Хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоожээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Паркийн сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан.

Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм. Одоогоор Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт, шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүр Үндэсний соёл амралтын хүрээлэнд /Бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк/ хяналт шалгалт явуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилладаг. Хамгийн сүүлд 2018 оны 05 сарын 22-ны өдөр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, осол аваараас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ. Тус зөвлөмжид Үндэсний Соёл амралтын хүрээлэнд буй барилга байгууламж, 22 тоглоомын техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, засвар үйлчилгээг тогтмол хийх зэрэг асуудлуудыг зөвлөжээ.

Эх сурвалж: НМХГ

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Зочин    5 сар, 1 долоо хоног []

5sard shalgakhad nasjilt zaluu bsan chin say khugarakhaar ni nasiig ni medew uu? Saikhan budaj shunkhdaad oworgui kharagdsan bololtoi. Shalgasan etgeed kharaanii berkhsheeltei ym uu?Eswel end khunii ami nasnii tukhai asuudal yrigdana gedgiig oishooj uzsengui yu

Zowlon tuslakh uilchilgee uzuulseer bkhad 4khon khuukhed togloj bkhad genetkhen khugaraad unachikhdag khaanaas irsen gai we? Buren khuchin chadlaaraa ajillaj bsan bol ayul bolokh shakhaw.