Нийгэм


Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

2018 оны 6 дугаар сарын 13-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээлэл иржээ. Нийт бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 3 хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэний 2 нь мотоциклтой холбоотой осол байсан аж. Тухайн өдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, 4 хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгджээ.


Тухайлбал:

1. Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь Dongfeng Eq, Hino Ranger маркийн автомашинуудтай мөргөлдөж, 1 хүн гэмтсэн.

2. ХУД-ийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон,

3. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Довын хайрхан” гэх газар асфальтан замд ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгдсэнийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байгаа аж.


Эх сурвалж: Замын цагдаагийн алба



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.