Нийгэм


5 га ногоон байгууламж услах боломжтой гүн өрмийн худаг гаргаж байна

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Өмнөговь аймаг нь тарьмал ойн сангаар улсдаа тэргүүлдэг. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч жил болгон иргэд, байгууллагууд мод тарьдаг ба мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулдаг.

Аймгийн төв Даланзадгадын төв саадны модыг 1950-иад оноос эхлэн арчилж, ургуулж ирсэн нь улсын хэмжээнд хамгийн том ногоон байгууламж бүхий төв саадтай аймгуудын нэгт тооцогддог байна. Энэхүү ногоон байгууламжийг услахад бэрхшээлүүд тулгардаг байсан ба бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Даланзадгадын төв сааданд хоногтоо 70 гаруй тонн ус гарах гүн өрмийн худгийг байгуулж байна. Ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 50 хувьтай явж байгаа бөгөөд тус худгийг гаргаснаар төв саадны ногоон байгууламжийг усалж ургуулах ая тухтай нөхцөл бүрдэх юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.