Улс төр


УИХ-ын гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг зарлана

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, дэмжлээ.  Ингэснээр Д.Гантулга өнөөдрөөс /06.14/ эхлэн гишүүний ажлаа өгч байна.  УИХ-ын тухай   хуульд зааснаар гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан бол гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэжээ. Мөн  УИХ гишүүний  саналыг  хүлээн авсан бол ажлын хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн заасан. Д.Гантулгын асуудалд яг  хуулийн дагуу яваад өнгөрөв.   Одоо түүний орон УИХ-д хэн  суух вэ  гэсэн асуудал анхаарлын төвд орж ирлээ.  Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох тухай заажээ.  Энэ  хуулийн 52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна хэмээн заасан.  Мөн  52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр УИХ-ын  гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна гэжээ.  Мөн  52.5.Нөхөн сонгууль явуулахад сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, тойргийн хороог 20 хоногийн өмнө, салбар хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах; 52.5.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах; 52.7.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэжээ.  Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд заасны  дагуу УИХ-ын нөхөн сонгуулийг 14 хоногийн дотор зарлахаар болж байна.


Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.