Шар


МУГТ Э.Бадар-Ууган Асаршёорюү аваргад хүндэтгэл үзүүлжээ

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржид хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр тэрбээр Асаршёорюү аваргад дотор талдаа аваргын ид барилдаж явсан үеийн дүр бүхий сийлбэртэй, ёроолд нь 68-ын тоог луугаар ороон чимэглэсэн, цагаан идээтэй мөнгөн аяга, хадаг, боксын "алтлаг" бээлий бэлэглэжээ.

Энэ талаар Асашёорюү аварга цахим хуудастаа “Олимпийн аварга маань хүндэтгэл үзүүллээ. Олон жилийн өмнө Бадгаа, Азаа хоёрыгоо нэгэн хүнтэй танилцуулж, ажил үйлсийг нь дэмжсэн юм аа. Ухаантай дүүдээ ажил, амьдралын өндөр амжилт хүсье!” хэмээжээ.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.