Улс төр


С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох  шүүх хурал боллоо.  Нийслэлийн Прокурорын зүгээс тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналаа шүүхэд өчигдөр  хүргүүлсэн.  Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж байсан билээ.  Тэгвэл шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр гаргалаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.