Улс төр


УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдав. Тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах батлав. Үүний дараа УИХ-ын гишүүнээс  чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн чөлөөлөх хүсэлтээ өгсөн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дэд дарга танилцуулдаг. Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг танилцуулав.   Ингээд санал хураалт явууллаа.  УИХ-ын гишүүн Д.Гантулгын  УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.1 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулахаар болов.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.