Дэлхийн Бөхийн Холбооны дэлхийн чансааны оноо олгох “Mongolia Open” олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 97кг-ийн жинд НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах анги 105-ын аврагч Ө.Батзул мөнгөн медаль хүртжээ.

 Тус тэмцээнд Монгол, ОХУ, Хятад, АНУ, Канад, Казахстан, Кыргызстан, БНСУ, Австрали, Нигери, Гватемал зэрэг улсын 300 орчим тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.