Нийгэм


Авто замчдын гудамжийг 13-р хороололтой холбох Сэлбийн түр гүүр ашиглалтад оржээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Авто замчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох Сэлбэ голын түр гүүрийг өчигдөр орой 20:00 цагт ашиглалтад орууллаа.


Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө, Авто замчдын гудамжны хөдөлгөөний ачааллыг багасгах зорилготой. Уг гүүрийн барилгын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлээд байсан юм. Сэлбийн түр гүүр нь 7 метр өргөн, 30 метр урт, явган хүний зам, 2 урсгалт замтай хийгджээ. Түр гүүрийн ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Б.Жаргалдүүрэн инженер хяналт тавин 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Ene guur haana baigaa ve?