Эдийн засаг


Монгол улс, ОХУ-ын банкуудын хамтарсан дугуй ширээний уулзалт болов

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшингийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 8-ны өдөр боллоо.


Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин нар нээн үг хэлж бусад албаны хүмүүс мөн ОХУ-ын Монгол дахь Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев нар оролцлоо.


Уулзалтаар

-ОХУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал,

-МУ-тай хамтран ажиллах санал,

-Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн хууль эрх зохицуулалт,

-Олон улсын хөгжлийн банкуудын экпортыг дэмжих боломж, бололцоонууд,


ОХУ-ын Экспортын төв: Орос-Монголын гадаад эдийн засгийн төслүүдийг дэмжих санхүүгийн хэрэгслүүд зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэ үеэр арилжааны банкууд "Санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа" болов.


Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банк болон Внешэконом банкны хооронд “Санхүүжилтийн гэрээ”, Ди Би Эм Лизинг ХХК болон Внешэконом банкны хооронд “Хамтын ажиллагааны гэрээ”, Худалдаа хөгжлийн банк болон Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банкны хооронд “Бүх талт хамтын ажиллагааны гэрээ”, Голомт банк болон Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банкны хооронд “Хамтын ажиллагааны гэрээ”-нд тус тус үзэглэв.


Үүний дараа хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар байр сууриа илэрхийлцгээсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.