Шар


Ука цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсчээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Энэ сарын 16-ны өдөр  “Хуур” хөгжмийн фестиваль болно. Зохион байгуулагчдын зүгээс фейсбүүк хуудсаараа лайв хийн шоунд  оролцох уран бүтээлчдээс үзэгчдэд ямар уран бүтээл хүргэх, шоуны онцлогийн талаар ярилцаж байгаа. Тэгвэл өчигдрийн /2018.06.11/ дугаарт  дуучин Д.Уламбаяр буюу Ука, “Voice” шоуны ялагч Ц.Энгүүн болон реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцээ нар оролцлоо. Гэвч энэ үеэр дуучин Ука бүдүүлэг зан гаргаж, Цэцээг хүндэтгээгүй гэсэн шүүмжлэлийг үзэгчдээс сонсоод байгаа. Фенүүд нь түүний энэ үйлдэлд урам хугарсан гэдгээ цахим хуудаснаа  илэрхийлсэн юм.


                  

Учир нь ярилцлагын үеэр хөтлөгч Цэцээгээс асуулт асуух үеэр дуучин Ука зэрэгцэн лайв хийж, Ц.Энгүүнтэй  өөр зүйл ярин  бүдүүлэг үйлдэл гаргажээ. Цэцээ тэссэнгүй, Укад хандан ' Би ярьчих уу, түр чимээгүй байж болох уу' хэмээн хэлсэнд Ука “Бид хоёр гараад байж байя” хэмээн Ц.Энгүүний хамт студийг орхин гарсан юм. Ука удалгүй суудалдаа эргэн суусан ч  Цэцээ  бухимдсандаа  студийг орхин гарсан.

 Ука энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Тоомжиргүй байдал гаргасандаа үзэгчдээсээ уучлалт хүсэж байна. Дараа нь бичлэгээ үзээд өөрөөсөө их ичлээ. Хөгжилтэй байна гэж бодсон ч  Цэцээ хүндээр хүлээж авсан. Дараа нь Цэцээтэй утсаар яриад эвгүй байдалд оруулсандаа уучлалт хүссэн. Сөрөг комментуудыг унших их  хэцүү байна. Ийм үед битгий муухай үгээр доромжлооч” хэмээн ярьжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Odiin uvchin gedgiig tusch huurhii


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Hen ch harsan 40 garsan avgai baij jaahan ohin shig jujiglej altsaganaad


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


нийгэмд чи хэн ч бсан биеээ зөв авч явах, бие биенээ хүндэтгэх хэмхэмжүүр байдгийг ойлгох л хэрэгтэй дээ


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


amjilt hvsie bvsgvi mini haana ch hezee ch ooriinhooroo bh ni engiin l zvil shv de. vzegch fenvvdeesee uuchlalt guij tsetsetei uchraa olson. amidral vrgelj shanaaraa. ineemseglen vrgeljlvvl. erch hvchtei bvsgvi mini