Шар


Топ модель Д.Пүрэвсүрэн: Нөхөр бид 2 хуримаа хийхээ больсон

4 жил, 4 сар TIMES.MN

Дахин гэр бүлийн амьдралаа зохион, хөөрхөн охиноо хоёр ч дүүтэй болгосон топ модель Д.Пүрэвсүрэн нөхрөө нэлээд нууцалдаг.

Хөл хүндтэй байхад нь ойр зуур дөхүүлж өгөх, дэлгүүр хэсэхэд нь туслах гэж хамтдаа үзэгдэж байсан Б.Ганбаяр гэгч алтны магнат эр олны нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй юм билээ. Тансаг хауст тухлан хоёр охиноо асарч суугаа топ бүсгүй ч хайртай нөхрөө олны хэл амнаас хол байлгах гэж хэрэндээ л хичээж байгаа тул тэр бүр хамт гарах гэдэггүй аж.

Хясаанд нуусан сувд шиг нууцлаг эрийн хувьд эхнэр нь нялх биетэй байхдаа кинонд тоглож, бүр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан тун их гайхашруулсан биз. Харин хамтын амьдралаа баталгаажуулж хурим найр хийхээр товлосон амраг нь топ модель Д.Пүрэвсүрэнд өнгөрсөн жил сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн гэлцдэг. Ц.Мянганбаяраас дутахааргүй сүйхээтэй гэгддэг алтны магнат Б.Ганбаяр урьд нь мөн л амьдрал зохиож байсан бөгөөд ийн 40 гаруй насандаа өөрөөсөө олон насаар дүү, эрчүүдийн хайрыг татсан топ бүсгүйтэй хуримлахаар болсондоо их л сэтгэл хангалуун байгаа гэнэ лээ.

Гэвч хувийн амьдралаа олонд дэлгэж, хэл аманд өртөхөөс болгоомжилсон Д.Пүрэвсүрэн хурим найр хийхээс татгалзаж нялх үрсээ асран суугаа аз жаргалаа эрхэмлэсэн аж. “Цуутай хүүхэн хуримгүй” гэдэгчлэн энэ мэдээг сонсоод сайхан бүсгүйн хуримыг хүлээж суусан олон ч хүний урам хугарах болов уу.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.