Спорт


Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ

2 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3 өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээний анхаарлын төвд байсан бөхчүүдийн нэг болох Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ.

Тэрээр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдаснаар эхний тойрогт хийлж, Испани, Израйлийн бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн юм. Түүнчлэн Испанийн Лаура Мартинест иппонгоор ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Белгийн Софи Жураг ялснаар медалийн тавцанд зогссон аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 4 өдөр []


sevhtei urvagchiin yah ni budend yamar hamaa bna