АН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлэсэн 13 хямралыг…
1 цаг, 26 минут
Г.Занданшатар: Бид эх орон, ард түмэндээ хоноцын сэтгэлээр …
1 цаг, 32 минут
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2 цаг, 30 минут
Чуулган: Чингис хаан эш хөргийн Их хуралдай танхимд заллаа
2 цаг, 36 минут
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19…
2 цаг, 38 минут
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэ…
3 цаг, 29 минут
Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй
3 цаг, 39 минут
Хөвсгөл нуур, Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрыг …
3 цаг, 42 минут
БНСУ: СОVID-19-ийн шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
3 цаг, 45 минут
Монголбанк: Зээл олголт ирэх онд хэвийн болно
2 өдөр, 20 цаг
ОХУ-ын 748 иргэн Монголд байх хугацаагаа сунгуулжээ
2 өдөр, 21 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө
2 өдөр, 22 цаг
II улирлын төлбөрийн баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгү…
2 өдөр, 23 цаг
Улсын хэмжээнд 49 халдварын тохиолдол бүртгэгдлээ
2 өдөр, 23 цаг
Хаалттай хаалганы ард өрнөдөг хүндхэн сэдвийг дэлгэсэн трил…
3 өдөр, 1 цаг
Замгүй газраар машинтай явснаас 56 га газар өвс шатаасан ир…
3 өдөр, 1 цаг
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэ…
3 өдөр, 2 цаг
Ипотекийн зээлийн их наядын хөрөнгө оруулалт буюу 4.1 сая м…
3 өдөр, 4 цаг
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, хил дамнан худалдсан…
3 өдөр, 19 цаг
Г.Занданшатар: КОВИД-19 болон геополитикийн нөхцөл байдал м…
3 өдөр, 19 цаг
С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж…
3 өдөр, 20 цаг
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
3 өдөр, 20 цаг
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
3 өдөр, 21 цаг
ОХУ-д оршин сууж буй иргэд хувийн аюулгүй байдлаа хангахыг …
3 өдөр, 21 цаг
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 16…
3 өдөр, 21 цаг
Т.Ням-Очир: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравд…
3 өдөр, 22 цаг
Монгол, Хятадын хилийн боомт ирэх сарын 1-7-ны өдрүүдэд ажи…
3 өдөр, 22 цаг
Хурдан унтаж, сайн амрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
3 өдөр, 22 цаг
Улаанбаатар 29, Өмнөговьд 35 тохиолдол батлагдлаа
4 өдөр
С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нө…
4 өдөр, 1 цаг
ОУВС-гаас он гараад ипотекийн зээлийг зогсоохыг зөвлөв
4 өдөр, 1 цаг
Ерөнхий сайд монголчуудыг Япон Улс руу зорчиход визийн хөнг…
4 өдөр, 1 цаг
Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас ава…
4 өдөр, 2 цаг
Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын …
4 өдөр, 3 цаг
Үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч…
4 өдөр, 21 цаг
"Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ" гэв
4 өдөр, 21 цаг
ФОТО МЭДЭЭ: Ардчилсан нам ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн бая…
4 өдөр, 22 цаг
МАхХ-ноос “Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг …
4 өдөр, 23 цаг
С.Бямбацогт: "Зүүнбаян- Тавантолгой" чиглэлд осолдсон галт …
5 өдөр, 1 цаг
Газрын тосны үйлдвэрт ажиллах мэргэжилтэнг БНЭУ-ын Засгийн …
5 өдөр, 2 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана
5 өдөр, 3 цаг
Ирэх даваа гаригт нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд
5 өдөр, 3 цаг
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу…
5 өдөр, 3 цаг
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ир…
5 өдөр, 21 цаг
Төсөв-2023: ХАОАТ-ыг орлогоос хамаарч 20 хүртэл хувиар нэмэ…
5 өдөр, 21 цаг
Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаа…
5 өдөр, 23 цаг
Хорих ангид хүн нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж б…
5 өдөр, 23 цаг
Д.Сарангэрэл:”Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэлсэнд уучла…
5 өдөр, 23 цаг
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг …
6 өдөр, 2 цаг
Аравдугаар ангийнхан student.medle.mn хаягаар нэвтэрч сорил…
6 өдөр, 3 цаг

Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хавдрын эмчилгээнд бодлогын өөрчлөлт хийж ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хавдрын мэс заслын эмчилгээ, хими эмчилгээ хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд бодлогын өөрчлөлт хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ.

Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүлээгдэл чирэглэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор өнөөдөр Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбар 2021 оны 3-р сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн  тогтолцоонд шилжиж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хавдрын тусламж үйлчилгээ ХСҮТ-д төвлөрдөг байсныг задлаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах замаар тусламж, үйлчилгээний төвлөрөлийг сааруулах зорилгоор үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний үр дүнд лавлагаа шатлалын Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Говь-Алтай амгуудын нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн нийт 159 эрүүл мэндийн байгууллага хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон.

Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд мэс засал, оношилгооных нь нэр төрлийг нь нэмэгдүүлэх зорилгоор  өнөөдөр тус бүр нь 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг өгч байна. үзүүлдэг болсон. Бид бодлогын хүрээнд хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургаж ирсэн бөгөөд Үндэсний багын тусламжтайггаар хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Эдгээр цогц хөрөнгө оруулалт, хүний нөөцийн бодлогын үр дүнд иргэд өөрт хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагаас хавдрын тусламж үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэл багатайгаар авч эхлэж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн яамнаас бодлогоор хавдрын  мэс заслаар 33 эмч, хүүхдийн цус хавдрын чиглэлээр  7, хими эмчилгээгээр 14 эмч, эмэгтэйчүүдий хавдраар 17 эмчийг гадаад болон дотоодын сургалтад хамруулсан.


Энэ хүрээнд 2021-2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хортой хавдрын 955, хоргүй хавдрын 501, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 1027, Улсын гуравдугаар төв эмнэлэгт хортой хавдрын 752, хоргүй хавдрын 763 тохиолдолд амжилттай мэс засал хийсэн байна. Орон нутагт зарим хавдрын мэс заслыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дэмжлэгтэй үе шаттай нутагшуулж байгаа. Ингэснээр 2021 онд нийт 46,190 хүнд 20,9 тэрбум төгрөгийн хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол 2022 оны эхний 7 сарын байдлаар 47,860 хүнд 23,4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Энэ нь хавдрын тусламж, үйлчилгээний хүрээ тэлж байгааг харуулж байна.

Түүнчлэн хавдрын тусламж, үйлчилгээ улс орон даяар хүртээмжэй үзүүлэх зорилгоор санхүүжилтийн асуудлыг ЭМДҮЗ-ын тогтоолд тусган шийдвэрлэж 159 эмнэлэгтэй ЭМДЕГ энэ төрлийн оношилгоо, эмчилгээ үзүүлэхээр гэрээлсэн. Үүнээс орон нутагт 77, нийслэлд 82 эрүүл мэдийн байгууллага тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол  эдгээрийн 137 нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, 22 нь  хувийн хэвшлийнбайгууллага байна. Тусламж, үйлчилгээний төрлөөр нь авч үзвэл хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг 45, хими, туяа эмчилгээ 41, хавдрын өдрийн мэс заслаар 35, хавдрын хэвтүүлэн эмчлэх мэс заслаар 10, хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээгээр 28 эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 
Мөн манай улсад нарийн гэдэсний оношилгооны дурангийн шинжилгээ хийгддэггүй байсан бол өнөөдрөөс Улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт тус тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.

Сэтгэгдэл