Аналитик


БНСУ-ын виз мэдүүлгийн төвүүд хүний эрхэд халдсаар байх уу?

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

БНСУ-руу монголчууд сурах, аялах, ажиллах, эмчлүүлэх гээд янз бүрийн шалтгаанаар явдаг. Ялангуяа эдийн засаг хямарсан сүүлийн жилүүдэд эх орноосоо БНСУ-ыг зорих иргэдийн тоо эрс өсжээ.


Тухайлбал, 2012-2014 онд жилд 33 мянга орчим хүн виз мэдүүлж байсан бол энэ тоо даруй нэмэгдэж 2016 онд 67 мянгад хүрчээ. Харин өнгөрсөн онд өдөрт 60 хүн виз мэдүүлж байсан бол өдгөө 130-140-д хүрээд байна. Үүнийг БНСУ руу зорчих виз мэдүүлэх шаардлагад өөрчлөлт оруулж хөнгөвчилсөн, иргэдийн амь-жиргааны төвшинтэй холбоотой гэж тайлбарлаж буй юм.


БНСУ руу зорчих хүсэлтэй иргздийн визийн материалыг “Passport Express International”, Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг, "Hang-Mong Law", "Chinggis Journey", "Mongol Namshin”, "GH&F",“Mongol News” The Korean As-sociation in Mongolia (TECKM) гэсэн төлөөлөн гүйцэтгэх найман байгууллага хүлээн авч байна. Өөрөөр хэлбэл, БНСУ руу зорчихоор виз хүсэгчид эдгээр байгууллагын аль нэгэнд хандана гэсэн үг. Харин дээр дурдсан газруудын үйл ажиллагаанд виз хүсэгчид төдийгүй олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.




Тодруулбал, “дээрх найман байгууллагын 4 нь Солонгос байгууллага байгаа бөгөөд ЭСЯ-аас “БНСУ-ын Визний мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага” сонгон шалгаруулахдаа хэт нэг талыг барьж байна. Гаргасан журмынхаа дагуу сонгон шалгаруулалт хийгээгүй. Журмын дагуу сонгож байгаа гэж тайлбарладаг хэдий ч нийт тендэрт өрсөлдөж буй байгууллагын 60 хувийг нь авч хэлэлцээгүй. Мөн сонгогдсон байгууллагууд зохиомол дараалал үүсгэж, иргэдэд дарааллын дугаарыг 50-100 мянган төгрөгөөр дамлан зарж байна” хэмээн Визний мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага шалгаруулах тендэрт хоёр дахь жилдээ өрсөлдсөн байгууллагын төлөөлөл ярилаа.


БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заажээ.


Үүнд:

1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах

2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх

3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах

- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна. (2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)


Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон иргэн Я.Эрдэнэ-Отгон мэдээлэл хийсэн юм.




Тэрбээр зургаадугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын Ионсэй их сургуульд ярилцлаганд орохоор тавдугаар сарын 22-нд БЗД-ийн “С” виз мэдүүлгийн төвд виз мэдүүлжээ. Харин виз мэдүүлгийн төвийн ажилтан н.Гэрэлээ гэгч нь ЭСЯ-ны консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас Ионсэй их сургууль руу залган, Я.Эрдэнэ-Отгоны ярилцлагын цагийг дур мэдэн цуцалжээ. Виз мэдүүлгийн төв хүний бичиг баримтад хариуцлагагүй хандсанаас хоёр жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө нь талаар болсонд гомдолтой байгаагаа тэр хэлээд хүний бичиг баримтыг ашиглаж, дур мэдэн ярилцлагынх нь цагийг цуцалсан хоёр этгээдийг хариу тайлбар хийхийг хүссэн. Мөн БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянаж, үйл ажиллагааных нь хариуцлагыг дээшлүүлж өгөхөд анхаараасай. Над шиг олон хүн хохирч, хүсэл мөрөөдлөө нураалгасан байх” гэсэн юм.


Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байдлаас болж БНСУ-ыг зорих иргэдийн тоо өсөн нэмэгдэж Виз мэдүүлгийн төвүүдийн тоог нэмэгдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Тиймээс эхний ээлжинд ядаж визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагаа шударга шалгаруулж, хяналтыг нь сайжруулах хэрэгтэй байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


:55 дээш насны хүмүүсийн визийг нэг зовоохгүй өгөх боломжгүй л юм байх даа, дэндүү дээрэнгүй хандах юм даа


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Со ЭСЯ-ны ажилд бид оролцож болохгүй ч төр улс анхаарах юмаа шударгаар анхаарах цаг болоод өнгөрөөд иргэд маань хохироод зовж эхэллээ.Манайхан дандаа л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг.Монголын төрөөс илүү монголын айл өрхийг тэжээж буй улс Со мөн.Эзэнгүй ардуудыг ЭСЯ-ны ажилтангууд ашигладаг болж б.на.!!!


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Угаасаа Америк ч тэр. Хэд хэд оруулж хэдэн доллар илүү төлүүлдэг болсон бна лээ. Банкны тодорхойлолт, нийгмийн даатгал гэх зэрэг бичиг баримт ер харах ч үгүй. Тэгээд буцаах бичигнийх нь утга дээр тэнд үлдэхгүй гэсэн баталгаагүй гээд бичдэг. Тэр үлдэх үгүйг яаж мэдэж бнаа. Тэнд үлдэж хар ажил хийх ямарч шаардлагагүй хүнийг шүү дээ. Зүгээр л Монголчууд биднийг хэтэрхий дор үзэж басамжилж бгаа байдал нь тэр. Хэд хэд оруулж хэдэн доллар илүү авах гэсэн луйвар.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


araichdee.bid haana amidraad b.aa.ter 2 ajiltnaa hariutsalaga hvleelgej uuchlal guilgah heregteishdee..luivar hiigeed b.aadaa


Зочин    1 сар, 1 долоо хоног []


araichdee.bid haana amidraad b.aa.ter 2 ajiltnaa hariutsalaga hvleelgej uuchlal guilgah heregteishdee..luivar hiigeed b.aadaa


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Виз мэдүүлгийн газрууд нь *ЦАГ*аа,өөрсдийн хүнээр дамжуулж авахуулаад *шагладаг*, бизнес болчихсон,Юм асуухаар ярвагнаад элчин болчихсон юм шиг их зантай ю


Зочин    1 сар, 1 долоо хоног [182.251.248.8]


mongol suirche., deer ued bidnig bas ingej mahand oochirluuldag bsan. bvr talon ntr avch baij mah nii baraa hardag blaa :( ter ued balchir hvvhed bsan bolhoor.., eejiige l ih uruvddug bla., odoo uls eh ornoo bolon irgedee uruvduh yum da., gehdee ene muusain luivarchid ehneese aaviin haalga tataj bga


Зочин    1 сар, 1 долоо хоног [182.251.248.8]


mongol suirche., deer ued bidnig bas ingej mahand oochirluuldag bsan. bvr talon ntr avch baij mah nii baraa hardag blaa :( ter ued balchir hvvhed bsan bolhoor.., eejiige l ih uruvddug bla., odoo uls eh ornoo bolon irgedee uruvduh yum da., gehdee ene muusain luivarchid ehneese aaviin haalga tataj bga


Зочин    1 сар, 1 долоо хоног [182.251.248.8]


wooooooooooooow. ene dendv bna aa :(


Зочин    1 сар, 1 долоо хоног [66.181.165.91]


Үүнийг цэгцлэх цаг нь болжээ. Тэр хоёр хүнд хариуцлага тооцож, эрхийг нь цуцлах хэрэгтэй. Бид Монголдоо амьдраад байна шүү дээ.


Зочин    1 сар, 1 долоо хоног [103.212.118.227]


виз мэдүүлэгийн төв нь элчин сайдад материалыг хүргүүлэлгүй 1 сар гаран хадгалаад буцаагаад өгдөг юм шиг санагдсан шүү