2018,5-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Хагалгааг Монголд мөрдөгддөг дүрэм журмын дагуу хийсэн

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Зүрхний хагалгаанд орсон хоёр иргэн нас барсан талаар УНТЭ-ийн эмч нар мэдээлэл хийлээ. 


Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн, эмч Л.Ганболд “Энэ бол зүрх шилжүүлэн суулгах мэс засал биш нээлттэй зүрхний мэс засал байсан. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн хувьд зүрхний мэс засал хийхэд туршлагатай. Гэхдээ ачаалал хэт их учраас Улсын нэгдсэн төв эмнэлэг энэ ачааллаас үүрч багасгах хэрэгцээ бий. УНТЭ, АНУ-ын анагаахын их сургуультай хамтран 2016 оноос эхлэн зүрхний мэс заслын эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд АНУ-ын анагаахын их сургуулийн зүрхний мэс заслын багаар удирдуулж, гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон манай эмнэлгийн эмч нарын хамтарсан баг нээлттэй зүрхний хагалгаа хийсэн. Мэс заслын эмчилгээг Монгол Улсад мөрддөг дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, мэс засал бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй. Энэ үйл явдалд харамсаж байна” гэлээ.


Харин яагаад задлан шинжилгээ хийгээгүй талаар тус эмнэлгийн Эмнэлзүй чанарын албаны дарга Т.Болормаа "Үйлчлүүлэгчийн ар гэрийн зүгээс эмгэг судлалын шинжилгээ буюу задлан шинжилгээнд оруулахгүй байх саналыг тавьсан. Тиймээс хамтын шийдвэрээр эмгэг судлалын шинжилгээнд ороогүй. Хэдийгээр хагалгаа мэс заслийн дараа задлан шинжилгээнд заавал орох заалттай боловч асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эмгэг судлалын шинжилгээ хийх боломжгүй байдаг. Зүрхний нээлттэй мэс заслын багийн ахлагч болон бусад холбогдох эмч нар эмгэг судлалын шинжилгээнд оруулъя хүсэлт гаргасан боловч ар гэр нь зөвшөөрөөгүй” гэсэн тайлбар өгсөн юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


ТЭГЭЭД ЮУ ГЭЖ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛО ЭНЭ ТЭР ГЭЭД ЗАЛУУ.СОМ ДЭЭР БИЧЭЭД БАЙСАН ЮМ БЭ? ЗАЛУУ.СОМ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАНЫХАА ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭГЭЭЧ