2018,5-Р Сар,29


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


69 квотыг эсэргүүцэж МАН-ын гишүүд улс төрийн суулт хийнэ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ирэх сарын 7-нд болох нийслэлийн МАН-ын 34-р бага хурлын төлөөлөгч сонгох журам намын дүрмээ зөрчиж байна хэмээн өнөөдөр 14 цагаас төв талбайд суулт хийх талаараа мэдээлэв. Энэхүү суултад МАН-ын эгэл жирийн 1000 гаруй гишүүн оролцож, журамд өөрчлөлт оруулах шаардлага тавьж байгаа аж. 


Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Р.Дагва "Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид Бага чуулгандаа 69 квотыг дарга нарт зориулан гаргасан нь жирийн гишүүдэд таалагдахгүй байгаа. Тиймээс бид намын дүрмийн хүрээнд Бага хурлаа зохион байгуулах шаардлагаа намын шат шатны байгууллагад хүргүүлсэн. Намын Хяналтын хороо болон Удирдах зөвлөлөөс намын үндсэн дүрмийг баримталж, төлөөлөгчдийг сонгох нь зүйтэй гэсэн чиглэлүүдийг ирүүлсэн. Харамсалтай нь Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид бидний шаардлагыг өнөөг хүртэл шийдэж өгсөнгүй. 69 төлөөлөгчийн нэрс ч бидэн дээр ирэхгүй байна" гэлээ.


Харин Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Б.Сэмжидмаа "Нийслэлийн хэмжээнд намын нийт 152 үүр байдаг. Эдгээр үүрүүдээсээ сонгогдож, Бага хуралдаа оролцох ёстой. Бид 152 үүрээс 2-3 хүнийг оролцуулж өгөөч гэж хүсч байгаа юм. Нийслэлийн МАН-ын хороо нийтдээ 30 гаруй мянган гишүүнтэй. Бид энэ шударга бус шийдвэрийг буцаах үүднээс талбай дээр суулт хийх болно. Дарга нар 69 квотын ард нуугдах хэрэггүй. Намын анхан шатны үүрүүдээсээ өрсөлдөөд сонгогдооч гэж хүссэн. Дүүргүүдийн гишүүдэд мандат хуваарилсан байдал тэгш биш байгаа. Намын үүр бүрээс ижил тоотой төлөөлөгчид оролцох ёстой" хэмээв.


Дарга нарын нам биш жирийн иргэдийн нам болгох улс төрийн суултад удирдлагууд нь нааштай шийдвэр гаргахгүй бол тэмцлийн дараа дараагийн шатанд шилжих болно гэдгээ мэдэгдлээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 6 өдөр [202.21.100.211]


Зөв шүү дээ би бас манай намын бодлого буруу байна жирийн гишүүд бид оролцмоор байна


Зочин    3 долоо хоног, 4 өдөр []


МАН хөөрхий хужааа нартаа бариулж байна даа Энэ баянзүрхийн хужааа авгай баянзүрхийн намыг дуусгаад нийслэл рүү орж байна даа хөөрхий