Монголбанк: Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орууллаа
27 минут
АН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлэсэн 13 хямралыг…
2 цаг, 11 минут
Г.Занданшатар: Бид эх орон, ард түмэндээ хоноцын сэтгэлээр …
2 цаг, 17 минут
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
3 цаг, 15 минут
Чуулган: Чингис хаан эш хөргийн Их хуралдай танхимд заллаа
3 цаг, 21 минут
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19…
3 цаг, 23 минут
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэ…
4 цаг, 14 минут
Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй
4 цаг, 24 минут
Хөвсгөл нуур, Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрыг …
4 цаг, 27 минут
БНСУ: СОVID-19-ийн шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
4 цаг, 30 минут
Монголбанк: Зээл олголт ирэх онд хэвийн болно
2 өдөр, 21 цаг
ОХУ-ын 748 иргэн Монголд байх хугацаагаа сунгуулжээ
2 өдөр, 21 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө
2 өдөр, 23 цаг
II улирлын төлбөрийн баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгү…
3 өдөр
Улсын хэмжээнд 49 халдварын тохиолдол бүртгэгдлээ
3 өдөр
Хаалттай хаалганы ард өрнөдөг хүндхэн сэдвийг дэлгэсэн трил…
3 өдөр, 2 цаг
Замгүй газраар машинтай явснаас 56 га газар өвс шатаасан ир…
3 өдөр, 2 цаг
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэ…
3 өдөр, 2 цаг
Ипотекийн зээлийн их наядын хөрөнгө оруулалт буюу 4.1 сая м…
3 өдөр, 4 цаг
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, хил дамнан худалдсан…
3 өдөр, 20 цаг
Г.Занданшатар: КОВИД-19 болон геополитикийн нөхцөл байдал м…
3 өдөр, 20 цаг
С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж…
3 өдөр, 20 цаг
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
3 өдөр, 21 цаг
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
3 өдөр, 21 цаг
ОХУ-д оршин сууж буй иргэд хувийн аюулгүй байдлаа хангахыг …
3 өдөр, 21 цаг
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 16…
3 өдөр, 22 цаг
Т.Ням-Очир: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравд…
3 өдөр, 23 цаг
Монгол, Хятадын хилийн боомт ирэх сарын 1-7-ны өдрүүдэд ажи…
3 өдөр, 23 цаг
Хурдан унтаж, сайн амрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
3 өдөр, 23 цаг
Улаанбаатар 29, Өмнөговьд 35 тохиолдол батлагдлаа
4 өдөр
С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нө…
4 өдөр, 1 цаг
ОУВС-гаас он гараад ипотекийн зээлийг зогсоохыг зөвлөв
4 өдөр, 2 цаг
Ерөнхий сайд монголчуудыг Япон Улс руу зорчиход визийн хөнг…
4 өдөр, 2 цаг
Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас ава…
4 өдөр, 3 цаг
Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын …
4 өдөр, 4 цаг
Үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч…
4 өдөр, 22 цаг
"Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ" гэв
4 өдөр, 22 цаг
ФОТО МЭДЭЭ: Ардчилсан нам ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн бая…
4 өдөр, 23 цаг
МАхХ-ноос “Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг …
4 өдөр, 23 цаг
С.Бямбацогт: "Зүүнбаян- Тавантолгой" чиглэлд осолдсон галт …
5 өдөр, 1 цаг
Газрын тосны үйлдвэрт ажиллах мэргэжилтэнг БНЭУ-ын Засгийн …
5 өдөр, 2 цаг
НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана
5 өдөр, 3 цаг
Ирэх даваа гаригт нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд
5 өдөр, 4 цаг
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу…
5 өдөр, 4 цаг
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ир…
5 өдөр, 22 цаг
Төсөв-2023: ХАОАТ-ыг орлогоос хамаарч 20 хүртэл хувиар нэмэ…
5 өдөр, 22 цаг
Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаа…
5 өдөр, 23 цаг
Хорих ангид хүн нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж б…
6 өдөр
Д.Сарангэрэл:”Улны айлууд” гэж болгоомжгүй үг хэлсэнд уучла…
6 өдөр
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг …
6 өдөр, 3 цаг

Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн онцлох заалтууд

Парламентаас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх 2009  онд баталсан. Хууль хэрэгжиж эхлээд 13 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж үзэхэд хүргээд байгаа юм. Хууль батлагдсанаас хойшх хугацаанд Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар долоон паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, зарим нь хөрөнгө оруулалтаа ч татаж чадаагүй байна.

Энэ нь хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бүрдээгүй, паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэж чадаагүй, паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тав хүртэл жилийн хугацаагаар олгохоор хуульчилсан нь хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлах, болгоомжлол төрүүлэх, хөрөнгө оруулалтыг удаашруулах шалтгаан болсонтой холбоотой. Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн тухай хуулийг өөрчлөн баталсан юм. Энэ хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

 

-Шинэ хуулиар Үйлдвэрлэл технологийн паркийн эрчим хүч, дулаан, газар, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэхээр заасан. Тодруулбал, барилгын материал татахад зам тээвэр хөгжөөгүй, цахилгаан эрчим хүч байхгүй зэрэг асуудал нь Үйлдвэрлэл, технологийн паркийн ажил урагшлахгүй байх хүчин зүйл болж байсан. Тиймээс дэд бүтцийн асуудлыг төрөөс бүрэн шийдвэрлэхээр болов.

 

-Үйл ажиллагаа нь эхлэл төдий байгаа паркуудын бүтээн байгуулалтын ажил эрчимжих. Тодруулбал, Дарханы арьс ширний үйлдвэр, Нефт боловсруулах үйлдвэр, Өмнөговь аймаг дахь Нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн дэд станцын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах тал дээр ажиллах юм байна. Мөн графикийн дагуу 2024 онд Дарханы арьс ширний үйлдвэр, 2025 онд Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

 

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нээлттэй боломж бүрдэх.  Тодруулбал, Кувейт эсвэл Араб зэрэг томоохон улсуудын хөрөнгө оруулалтын санг татаж оруулж ирэх. Энэхүү сангаар дамжуулан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан том бүтээн байгуулалтуудыг аж ахуйн нэгжүүдээ санхүүжүүлэн хийлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

 

-Шинээр ажлын байр бий болох. Энэ заалтын хүрээнд ШУТИС-тай хамтран Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрт ажиллах инженерийн ангийг нээсэн байна.  Зөвхөн тус үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмж дээр ажиллах хүүхдүүдийг бэлтгэж байна. Манай улсад боловсон хүчний нөөц хомсдолтой байгаа. Тиймээс боловсон хүчин бэлтгэх тал дээр хуулийн шинэчлэл хийжээ.

 

-Түүхий эдийг нарийн технологид суурилан боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортлогч улс болох.  Тодруулбал,  малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөх зорилготой юм.

 

-Бүс нутагт үйлдвэрлэл цогцолбор хэлбэрээр хөгжиж нийгэм, эдийн засаг иргэд олон нийтийн аж амьдралд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх. Жишээлбэл, говьд өвөл харьцангуй дулаан байдаг. Тиймээс хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдэд зээл олгох эсвэл хэрэгтэй техник хэрэгслээр хангах, газрыг нь төрөөс олгох зэрэг бүс нутагт нь таарсан үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл