2018,5-Р Сар,27


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Сайн чанарын цагаан будаа нь цэхэр, тунгалаг шаргал өнгөтэй байдаг

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

Хүнсний аюулгүй байдал хүний эрүүл мэндэд заналхийлсэн энэ цаг үед монголчууд гарал үүсэл нь тодорхой, хадгалалтын зөв горимд хадгалсан эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал билээ. Ялангуяа бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь зүйтэй гэдэгтэй бүгд нэгэн зэрэг санал нийлдэг. Тэгвэл Монголд будаа цайруулах үйлдвэр байгуулах боломж бий гэнэ шүү. Энэ боломжийг БНСУ-ын хүнс, загас агнуурын худалдаа харилцааны нийгэмлэгээс монголчуудад олгож байна. Тус нийгэмлэгээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэл дэмжих хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Хамтын ажиллагааны хүрээнд Солонгос улсаас шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэн манай улсад будаа цайруулах үйлдвэр барих зорилтыг тавьж байгаа юм.




Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгож БНСУ-ын хүнс загас агнуурын худалдаа харилцааны нийгэмлэгийн KOREAN RICE амтат цагаан будааг Монголд оруулж иржээ. Тус цагаан будааг танилцуулах амталгаат үнэгүй худалдааг өчигдөр Улсын их дэлгүүрийн зүүн талд зохион байгууллаа.




Дэвон будаа боловсруулах үйлдвэрийн дарга На Дн Хван Солонгос будааны давуу тал нь ямар нэг химийн бодис, бордоо хэрэглэдэггүй. Эрүүл цэвэр орчинд тариалдаг бөгөөд чанарын өндөр төвшинд хадгалж, түгээдэг юм. Будааг мэдээж чийг ихтэй газар тариалдаг. Гэхдээ хадгалалт хамгийн чухал. Будааны өөрийн чийгшил 15-16 градус байвал яг тохирсон байдаг. Харин түүнээс багасах юм уу, их байвал чийгшил нь алдагдаж амтанд нөлөөлдөг. Тиймээс хадгалалтад маш их анхаарах хэрэгтэй. Бидний хувьд зөвхөн будааг хямд үнээр импортолж оруулж ирэхээс илүүтэйгээр Монголд ажлын байр нэмэгдүүлэхийг илүүд үзэж байгаа” гэлээ.




Тэр ч үүднээс Монголд бор хальстай Солонгос будааг хямд үнээр оруулж ирэн будаа цайруулах үйлдвэрт цайруулж гадаадын зах зээлд Монголд үйлдвэрлэв гэсэн нэр бүхий бүтээгдэхүүн гаргах боломжийг тус нийгэмлэгээс бидэнд олгож буй юм.




Цагаан будаа нь цасан цагаан өнгөтэй байх ёстой гэж иргэдийн дийлэнх нь ойлгодог байна. Харин цагаан байх тусам шохойжилт ихтэй байдаг аж. Сайн чанарын цагаан будаа нь цэхэр, тунгалаг шаргал өнгөтэй байдаг гэнэ. Монголчууд салж бутарсан будаанд дуртай байдаг. Гэвч ийм төрлийн будаа нь чийгшилтэй холбоотой байдаг юм. Чийг бага байх тусам салж бутарсан болдог бөгөөд төдий чинээ удаан хадгалсан, хуурайшсан, амин дэм, ашигт чанараа алдсан байдгийг мэргэжилтнүүд онцоллоо.











Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.