2018,5-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Иргэдийн сэтгэл ханамж 100 хувь номын баяр

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

“Улаанбаатар номын баяр” Д.Сүхбаатарын талбайд 23 дахь жилдээ хоёр өдрийн турш “Хүссэнээрээ уншицгаая" уриатай зохион байгуулагдлаа.




Баярын үеэр уншигчид номын зохиолчтой уулзаж, хуучны ховор содон номнууд олж авах, зохиолчид шинэ бүтээлээ дэлгэх боломжтой юм. Энэ жилийн баярт “Тагтаа”, “Нэпко”, “Монсудар” зэрэг олонд танигдсан хэвлэлийн газрууд болон зохиолч, орчуулагчид оролцож бүтээлээ 20-70 хувийн хямдралтай худалдаалав. Монгол хэл дээрх хамгийн хямд ном 1,000 төгрөг байсан бол англи хэл дээр тууж, зохиолууд 3,000 төгрөгөөс дээш үнэтэй байлаа.


Аялагч Амайн хувьд гэр барин уншигч олонтойгоо ярилцаж суусан юм.




Аялагч Амай: Би энэ номын баярт 8 дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд хүмүүс арай сул байна уу гэж харж байна. Гэхдээ бас ажлын өдөр таарсан нь нөлөөлж байж болох юм. Миний хувьд өргөө цагаан гэрээ бариад ирлээ. Гэрт минь олон сайхан зохиолчид хуучилж байна. Мөн амрах таатай нөхцөлийг нь бүрдүүллээ. “Амьдрал сайхан шүү” хэмээх номоо шинээр хэвлээд 50 хувийн хөнгөлөлттэй борлуулж байна. Биеийн байдал минь маш сайн байгаа. Амьдрах сайхан. Олон орноор аялсан хүний хувьд хэлэхэд манай Монгол шиг сайхан газар хаа ч байхгүй юм билээ. Бие биедээ хайрыг түгээцгээе залуусаа хэмээн уриалсан юм.




Түүний номыг Өвөр Монголоос хүртэл зорин ирж үнэнч уншигчид нь авч байлаа. 




“Оюуны хүрээ”ХХК-ны ажилтан Номын өдөрлөгт анх удаа оролцож байна. Монголд үйлдвэрлэдэг “Монгол гэр” тоглоом, “Алаг мэлхий ” цутгамал шагайн тоглоом, “Сома” гээд гурван төрлийн тоглоом, арав гаруй төрлийн дэлхийд нэрд гарсан оюуны тоглоомуудаа дэлгэлээ. “Алаг мэлхий”-г хүнсний сав хийдэг хуванцраар хийсэн, хүүхдэд хор нөлөөгүй. Ясан шагайг бодвол хөнгөн, нясалж тоглоход гар өвдөхгүй. Дээр нь зургаан төрлийн өөр тоглоом тоглох боломжтой. Монгол гэрийн хувьд гэрийн бүтэцтэй яг адилхан, барих зарчим нь ижил. Хуванцар материалаар хийсэн. Дагалдах номонд нь монгол ёс, зан үйл, оньсого таавар оруулсан” гэв.




Иргэд зохиолч нартай зургаа татуулж, гарын үсэгтэй номыг нь авахын зэрэгцээ халуун дотно яриа өрнүүлж байсан юм. Түүнчлэн хуучин номын худалдаа хүн ихтэй байлаа.




Иргэдийн хувьд хямдралтай худалдаанд сэтгэл өндөр буйгаа илэрхийлсэн юм.




Өвөр Монголоос ирээд номын өдөрлөгтэй таарсандаа их бэлэгшээж байна. Миний хувьд ном унших дуртай. Жилдээ нэг бус удаа, эртнээс төлөвлөж, иргэдэд түгээж хийвэл илүү их хүн ирэх байх."


"Номын дэлгүүрээс 100 гаруй мянгаар авах номыг эндээс 60 мянган төгрөгөөр авлаа. Сүүлийн үеийн болоод эртний ном гээд бүх ном энд байх шиг байна аа” гэсэн юм.





















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.