Х.Энхтуяа Пара Таеквондогийн Ази Тивийн 3 дахь удаагийн хошой аварга боллоо

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Пара Таеквондогын тамирчин Х.Энхтуяа энэ сарын 24-нд болсон Пара Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Ази Тивийн 3 дахь удаагийн хошой аварга болж олимпийн эхний оноогоо авч чаджээ.




Тэрбээр өөрийн фэйсбүүктээ ийнхүү бичсэн байна.


"2018 оны 5 сарын 24-нд болсон Пара Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Ази Тивийн 3 дахь удаагийн хошой аварга болж олимпын эхний оноогоо авч чадлаа.БСШУСЯамны нийт албан хаагч мэргэжилтэнгүүд, БТСГазрын бүх албан хаагч мэргэжилтэнгүүд, АЛДАР Спорт Хорооны албан хаагч мэргэжилтэнгүүд та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА. Мөн УИХ гишүүн Ganzorig Temuulen танд болон нутгийн зөвлөлийн удирдлагуудад туслаж дэмжсэн бүх хүмүүстээ маш их БАЯРЛАЛАА. Чин сэтгэлээсээ хөдлөмөрлөж өөрт байгаа бүхнээ бусадтай хуваалцаж нэг ч гэсэн юм , жаахан ч гэсэн зүйлийг зааж өгч миний сурч мэдэх гэсэн чин сэтгэлийг минь хүндэтгэж туслаж дэмжсэн Inyoung Hur , Naraa Erka, багш нартаа маш их БАЯРЛАЛАА. Монголын Таеквондо холбооны удирдлагууддаа болон GanErdene Semjidsuren, Otgonbaatar Luvsan-Ochir, МПТХолбооны ерөнхийлөгч О.Мөнхбаатар танд болон багш нартаа БАЯРЛАЛАА. Илүү сайн хичээх болноо. Олимп таеквондо клубын тамирчиддаа баярлалаа. Эгчдээ портнер болж сэтгэлээсээ туслаж дэмждэгт нь..... Үргэлж ар амьдралыг минь хариуцаж эзэн болж үлддэг аавдаа, ээждээ, бүлтгэр хөөрхөн хүүдээ, 2 сайхан эгч, дүүдээ, зүрх сэтгэл, урам зоригийг минь бялахтал дэмждэг бүх сайхан ах эгч найз нартаа, HERBALIFE-ын Амжилтын төлөөгийн хамт олондоо Баярлалаа. Итгэлийг зүтгэлээр, зөв хүн байж, нийгэмдээ гэрэл тусгаж амьдрахын төлөө хичээнээ. БАЯРЛАЛАА ТА БҮХЭНДЭЭ.

Хүндэтгэсэн: Пара Таеквондогын тамирчин Х.ЭНХТУЯА" гэжээ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.