Зураг & Видео


Баярын зоогийн ширээг ингэж чимэглээрэй

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

 Хүүхдийн баярыг тохиолдуулан бяцхан үрсдээ дуртай амттай хоол, зууш, амттанг нь бэлдэж өгч баярлуулах аав, ээжүүд олон байгаа байх. Тэгвэл энгийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан өнгө алагласан, сонирхол татсан, хөгжилтэй, зугаатай зоог, зууш бэлтгэж хүүхдүүдээ баярлуулаарай. Хүүхэд гэдэг гэнэн цагаахан, таниж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлд умбасан үе байдаг. Өнгө алагласан, аливаа амьтан, дүрс, үйл явдлыг илэрхийлсэн хоол нь хүүхдийн сонирхлыг татаж анхаарлыг төвлөрүүлж, сэтгэлгээ, танин мэдэхүйг нь хөгжүүлэхээс гадна хоолны зуршлыг сайжруулж дургүй хоолоо ч үл анзааран хоолыг сонирхон таалж амтархан идэх нь бий. Хэрвээ таны хүүхэд балчир нялх бол энэхүү аргаар бэлтгэсэн хоол, зоог нь тоглоом шиг харагдаж хөгжилтэй зугаатай байх болно. Ингээд эх үрсийн баяраар аз жаргалын түлхүүр болсон алдрай бяцхан үрсээ сайхан баярлуулаарай. 

Хүүхдийн баярын ширээг засахад үнэтэй ховор зүйл хэрэггүй ээ. Өдөр тутам иддэг байгалийн органик гаралтай хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг элдэв янзаар хувиргаж чимэглэх санаанаас суралцаарай. Тэдэнд маш их таалагдаж шинэ амт, шинэ хоол идсэн мэт баярлаж догдлох болно. 

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.