Нийгэм


Ирэх бямба гарагт “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээтэй

1 сар TIMES.MN

Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран  байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилготой “Гүйе! Түүе!” бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ залуучуудын сайн дурын оролцоонд суурилж явагдаж байгаа бөгөөдцэвэрлэгээг дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр‘’Гачууртын гүүр’’-ээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүр’’-ээс  ‘’Баянзүрх хайрхан’’, ‘’Хар усан Тохой’’-оос “Монгол Шилтгээн” хүртэл гол дагуу хийх юм.

Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулах бөгөөд цэвэрлэгээнд оролцох хүсэлтэй иргэд тавдугаар сарын 26-ны өглөөний 09:00 цагт Хангарди ордны автомашины зогсоолоос хөдлөх автобусанд сууж, цэвэрлэгээ хийх газар руу шууд очиж болох юм.Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлж их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.