Нийгэм


Л.Эрдэнэчимэг: Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй

6 сар TIMES.MN

"Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос өчигдөр хэвлэлийн хуралд хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон тухай мэдээлсэн. Мөн мэргэжлийн байгууллагуудыг хяналт, шалгалтын дүгнэлтээ ил тод мэдээлэхийг шаардсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тайлбар хийлээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: “Монгол Улсад импортоор орж ирдэг шатахуун хуурамч биш. Нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж импортоор  шатахуун оруулж ирж байна. Оруулж ирж байгаа шатахуун тухайн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертификаттай ирдэг. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан хэд хэдэн компани бий. Энэ компаниуд тухайн шатахуун дээр чанаржуулагч буюу актон нэмэх асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг. Тодруулбал 80 авто бензин дээр нафто нэмээд түүнийгээ 92 болгодог. Энэ стандарт бол олон улсын стандартад байдаг зүйл. Тийм учраас манай Улсын шатахуун түгээх станцуудаар шахаж байгаа дизель түлш, авто бензин бүгд 92-оос дээш стандарттай байгаа. Олон Улсын жишигт энэхүү актон нэмэх асуудал 1990-ээд оны үеэс гарсан. Дэлхийн аль ч оронд бензины чанарыг сайжруулах зорилгоор актон буюу чанаржуулагч нэмдэг. Энэ асуудлыг зарим хүмүүс Монгол Улсын зах зээлд нийлүүлж байгаа шатахуун хуурамч гэж үзэн иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс манай Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй. Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна” гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.