Энтертаймент


"Улаан малгайт ба чоно" хүүхдийн үлгэр бичигдсэн түүх

1 сар TIMES.MN

"Бедбургийн хүн- чоно" оос сэдэвлэсэн. Шарль Перро болон ах дүү Гримм нарын бичсэн нэгэн гайхалтай үлгэрийг дэлхийн хүүхдүүд ихэнх нь уншиж сонссон билээ. Үлгэрийн үйл явдлыг санаж байгаа бол эмээ, охин чоно гурвын адал явдал хүүхдийн ертөнцийн нэгээхэн сонгодог үлгэрт дүрслэгддэг.


Түүхийн мөрөөр нэг орвол:


Улаан малгайт ба чоно үлгэр нь  Германд XVI зууны сүүлчээр болсон бодит хүний дүрээс сэдэвлэгдэн бичигдсэн байжээ. 1582 оны 10 сарын 31 нд Петер Штумпф гэгчийг олны нүдэн дээр цаазлан хороосон өдөр байв. Эхлээд хоёр гарыг нь , хөлийг нь өвдгөөр нь таслаж хамгийн сүүлд толгойг нь авахдаа доор нь түүдэг асч байсан гэх хамгийн хүнд цаазын ялыг хэрэгжүүлсэн өдөр байжээ. Түүгээр үл барам тэр этгээдийн хайртай гэх бүсгүй,түүний төрсөн охин хараад зогсч байсан хэмээн түүхэнд үлджээ. Энэ явдал Бедбург хэмээх Германы нэгэн тосгонд болсон байлаа.


Баян чинээлэг фермер хүнд яагаад ийм хэрцгий цаазын ялыг өгөв?


Бедбургийн зэлүүд жалга гуунд ямаа хонины яс үзэгдэж байх ч гэнэт хүний яс үзэгдэж жирэмсэн бүсгүй болон хүүхэд хүмүүс гэрээсээ гэнэт алга боллоо хэмээн аймшигт цуу үг тосгоныг айдаст автуулж эхэлжээ. Төдхөн ургийг нь ухан авсан бүсгүйн бие олдож жинхэнэ аймшиг утгаараа нүүрлэж цуу үгнээс үүдсэн аймшигт явдлыг дарах тусгай анчдын бүлэг эрэлд гарав. Нэгэн шөнө хэсэг хонин дунд чоно орсон байв. Цээжээрээ үстэй харахад зүйрлүүлэн хэлэх үг үгүй мэт махчин байхыг олж харцгаав. Өөрийг нь анчид тал талаас нь бүслэн барих гэж буйг мэдсэн мэт хүмүүс ойртон ирэхэд гэнэт хонин дундаас хүн мэт хоёр хөлдээрээ гүйн ой руу орон зугатсан байна. Анчид нохойгоор мөрдүүлэн барихыг оролдоход шалдан биеэсээ нөмөрсөн арьсаа хуулан хаян зугатах амьтныг хараад бүгд хөдлөж чадахгүй хөшицгөөсөн байдаг. Тэр бол тосгоны иргэн Петер Штумпф гэгч байжээ.
Штумпфыг барин шүүхэд авчрав. Цуврал алуурч, хүний мах идэгч, цусанд шунагч тэрээр хүү охин хоёртой нэгэн байжээ..Штумпф олон бүсгүйг хүчирхийлсэн ба энэ харьцаанаас нэгэн хүү төрөхөд ойд аваачиж модонд савж алсан аймшгийн нүгэлтэн байжээ. Петер Штумпф 12 настайгаасаа хар шидийг шүтэж чөтгөрөөр адислуулсан нэгэн гэж өөрийгээ итгүүлдэг байжээ. Түүнээс хойш 25 жил аймшигт үйлдлээ хийн олныг айдаст автуулсан нэгэн болсон ба 16 эрэгтэй эмэгтэй хүүхдийг алж идсэн түүний хүү нь төрсөн эгчээс нь гарсан байдаг.


Дахин нэг охин төрсөн гэж тэмдэглэгдсэн ажээ  Петер Штумпф бол өнөө бидний хэллэгээр цуврал алуурч, гаж донтон, сэтгэцийн хүнд өвчтөн юм. Түүнийг цаазлахад инээх дууг сонссон ардууд «Бедбургийн хүн- чоно» хэмээн нэрлэсэн байна. Бидний уншиж өссөн үлгэрийн түүх энэ ажээ.


Сайхан Уул



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.