Нийгэм


Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших эрхийг цуцаллаа

1 сар TIMES.MN

Шарга морьт дахь Дондогдулам хатны чандрыг өргөсөн гэх газрыг эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий Дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгожээ.


Өчигдөр тухайн бүсэд олгосон газрын эзэмших эрхийг албан ёсоор цуцалсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/178 дугаартай захирамжийг албан ёсоор гаргасан аж. Захирамжид нэр бүхий иргэдийн тус бүр 700 м.кв хэмжээтэй 10 айлын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус дүүргийн Газрын албаны дарга Д.Сугарт даалгасан байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.