Эдийн засаг


2017 оны мөнгөний бодлогын хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэв

1 сар TIMES.MN

Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтэд “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв”-өөр хөндлөнгийн судалгаа хийлгэлээ.


Тус байгууллагын зүгээс судалгааны үр дүнгээ өчигдөр /2018.05.22/ олон нийт, эдийн засагч, судлаачдад танилцууүлж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Бумчимэг илтгэлдээ 2017 оны туршид Монголбанк мөнгөний бодлогын хүүг нийтдээ 3 нэгж хувиар бууруулсан бөгөөд мөнгөний бодлогын төлөв нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг онцлов.


Мөн 2017 онд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих бодлогын зорилт хангагдаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, ГВАН 3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжсон зэрэг нааштай үр дүнд хүрсэн зэргийг дурдав.


Монголбанкны зүгээс 2018 он гарсаар бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын төлөв цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг бууруулах чиглэлтэй байгааг судалгааны байгууллагын зүгээс дүгнэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.