Спортын мастер Ж.Бямбасүрэн дөрөв дэх оргил болох Лхоцед гарлаа

1 сар TIMES.MN

Хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг уулын спортын мастер Жагдалын Бямбасүрэн өнөөдөр Улаанбаатарын цагаар 09:36 цагт дэлхийн 4 дэх өндөр уул Лхоце хайрханы дтд-8516м оргилд бараалхсан байна.


Лхоце уул нь өмнөд хэсгээрээ Эвересттэй холбогддог бөгөөд Түвд –Хятадын хил дээр оршдог. Монголын уулчдаас 1 улиралд багтан 8000м-ээс дээш хоёр оргилд авирч байсан нэг тохиолдол байдаг бөгөөд ОУХМ Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад авирч оргилуудад 8 хоногийн зайтай гарч байжээ. 


Тэрээр мөн энэ оны тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр Эверестэд гарсан билээ.









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.