Нийгэм


Налайх дүүргийн захирагчийн дахин сонгууль маргааш болно

4 жил, 3 сар TIMES.MN

Налайх хотын Захирагчийн сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй тул журмын дагуу дахин сонгуулийг зохион байгуулах гэж байна. Дахин сонгууль маргааш буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болно. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш..Хаан,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү нар өрсөлдөнө. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.