2018,5-Р Сар,18


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Гэр хорооллын иргэдийг доромжилж, басамжилж, хүн бусаар хандсан гэв

1 сар, 4 долоо хоног TIMES.MN

Гэр хороолол хөдөлгөөн өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Үндэсний III чуулганаа зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардах бичиг хүргүүлсэн.




Тус шаардах бичигт гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох, дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам хэрэгжүүлэх, 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн суулгах, сайн хашаа хөтөлбөрийг үргэлжүүлэх, хотын захиргааг нүхтэд шилжүүлэхээр хийгдэж байгаа ажиллагааг цуцлах, Засгийн газрын 252 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зэрэг найман зүйлтэй шаардлага тавьж байсан юм.




"Үүний дараагаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой хэлэлцээрийн ширээнд суухаар болсон ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Учир нь Нийслэлийн Засаг дарга С.Батболд гэр хорооллын иргэдийг доромжилж, басамжилсан, хүн бусаар харьцсан учир огцор хэмээн шаардаж суултаа үргэлжлүүлж байна. Журмын дагуу жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ өгсөн хэдий ч бидэнд зөвшөөрөл өгөөгүй. Эмч, сувилагч нарт зөвшөөрөл өгсөн мөртлөө бидний эрх ашгийг боож байна хэмээн үзэж суултаа хийж байна" хэмээн тус хөдөлгөөний гүйцэтгэх захирал хэлсэн юм.


Харин оройн 21 цагт тэдний суултыг цагдаагийнхан хүчээр зогсоосон байна.  









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.