2018,5-Р Сар,17


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Нийгэм


Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспортоор явах боломжтой

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Гадаад харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зарлаж ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өглөө.


Мэдээллийн эхэнд

-Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 8 дугаар хуралдаан зохион байгуулагдсан тухай:

-Худалдаа, эдийн засаг, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны ЗГХК-ын 7 дугаар хуралдаан зохион байгуулагдсан тухай:

- Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдаан зохион байгуулагдсан тухай:

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тухай:

-Гадаад харилцааны сайд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь Торгоны замыг дэмжих бүлгийн Олон улсын хуралд оролцсон тухай мэдээлэл өглөө.


Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 


-Сунгалттай паспортаар гадаад улсад зорчуулахгүй байна гэсэн мэдээлэлд

-Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон НҮБ-аас 2016 онд гадаад паспорт дээр гараар ямар нэгэн сунгалт хийхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь эргээд терроризмтэй тэмцэх олон улсын аюулгүй байдлыг хангах юм. Бид олон улсын заавар зөвлөгөөний дагуу 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын иргэдийн гадаад паспорт дээр аливаа нэг сунгалтыг хийхээргүй болсон. 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө сунгуулчихсан иргэдийн паспорт хүчинтэй. Манай улсын ойрын хөршүүд болох Хятад, Солонгос, ОХУ, АНУ зэрэг орнуудад зорчиход аливаа нэг хүндрэл гарахгүй. Тухайн иргэн гадаад паспортынхаа хугацааг дууссаны дараа дахиад шинээр паспорт авна. Ер нь цаашлаад иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Казахстан, Израйль, Өмнөд Африк, Их британи улс руу сунгалттай паспортаар зорчихгүй гэсэн зөвлөмжүүдийг хүргүүлээд байгаа гэлээ.


Мөн АНУ-аас H2 визийг манай иргэдэд олгох асуудал яригдаж байгаа. ГХЯ-наас АНУ-ын холбогдох байгууллагуудтай энэхүү визний төрөл ямар байх, иргэд маань очоод ямар нөхцөлд ажиллах вэ зэрэг нарийн ярих шаардлагатай асуудал бий гэсэн тайлбар өглөө.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.