Улс төр


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д айлчилна

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан мэдээлэл солилцоно.

Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх боломж зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцах аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.