2018,5-Р Сар,16


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Дэлхийн загварын орон Миланд Монгол бүсгүй “TUVZA BRAND”-ээ нээлээ

3 сар TIMES.MN

 Дэлхийн алдарт брэндийн эгнээнд Монгол бүсгүй өөрийн “TUVZA BRAND”-дээ орууллаа.




Тодруулбал, Италийн Милан хотноо Монголын цагаар, эх орны ургах улаан нартай 00:05 минутад 5 сарын 15-нд Монгол бүсгүй Ачитын Түвшинзаяагийн шинэ брэндийн нээлтийн үйл ажиллагаа болжээ. Тэрбээр энэ талаар өөрийн “Tuvza” пэйж хуудасдаа товчхон мэдээлсэн байна.




Түүнийг амжилтын түүхийг товчхон өгүүлбэл тэрбээр анх 2014 оны “Гоёл” наадамд оролцон, “Шилдэг залуу дизайнер” шагналын эзэн болж байсан бол 2016 онд өөрийн бүтээлээ Хятадын зах зээлд гаргаж байсан юм. Тэгвэл ийнхүү олон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг гаргаж өөрийнхөө шинэхэн брэндээ өлгийдөн авчээ.


Түүний хувьд Италийн Милан хотноо загвар дизайны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа бөгөөд сурахынхаа хажуугаар “GIANNI TOLENTINO” брендтэй хамтарч ажилладаг. Саяхан дэлхийн бренд гэгддэг “BVLGARI”-н шинэ үнэртэнд зориулж өөрийн загварын хувцасыг бүтээсэн юм.




Шинэхэн брэндийнхээ логог олон жил төлөвлөж хийсэн аж. Логоных нь утга агуулгыг товчхон тайлбарлавал логоных нь голд хүн зогсож буй бөгөөд тойрсон тойрог нь дэлхий юм. Дэлхийн төвд байгаа Монгол хүнээс дэлхий рүү цацарч байгаа цацраг бүр нь Монгол хүний оюун ухаан шингэсэн бүтээлүүд цацран түгэж байхыг билэгдэн логогоо өөрөө зохиосон байна. Тэрээр анхныхаа бүтээлийн загварын эх орон гэгдэх Миланаас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.


Авьяаслаг Монгол бүсгүйдээ дэлхийд алдартай Монгол брэнд болгоорой гэдэг ерөөл өргөе.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 3 долоо хоног []


tand ih bayarlalaa. ulam ih amjilt hysie


Зочин    2 сар, 1 долоо хоног []


AMJILT HUSEY. ZYTGEED BAIJ DEE OHIN MINE


Зочин    3 сар []


ene muug hen tooh yum


Зочин    3 сар []


um hiih byteeh gesen zaluu hyn byr ingej amjiltand hyreh heregtei, bolohgui um gej baidaggui,,,,amjilt hysie


Зочин    3 сар []


Mundag daichin hicheengyi bysgyidee ilyy ih amjilt gargahiig hysie! Zorilgotoi saihan haragdaj bnaa


Зочин    3 сар []


Amjilt hugjil uud uragshaa MGL-chuudee


Зочин    3 сар []


mundag ohkind amjilt hvsie