Зураг & Видео


Сайхан таарсан хослол хэрхэн сонгох вэ?

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Юуны түрүүнд хослол таны биеийн байгалиас заяасан хэлбэр төрхөнд таарсан байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны хөдөлгөөнд ямар нэг саад болохгүй байх, хөдөлгөөнгүй цэх зогсож байх үед ч таталдсан чангаасан, илүү унжсан зүйл байх ёсгүй. Үнэндээ маш олон янзын байгалийн хэлбэр төрх байдаг ч загвар зохион бүтээгчид дийлэнх төрөл хэлбэрт зориулан хослолуудыг ангилан урласан байдаг. Зураг дээрээс та биеийн хэлбэртээ тохируулан өмссөн болон тохируулж чадаагүй байдлыг ялгаж салгаж харж байгаа байх.

Мөр

Мөрний оёдол таны мөрний ясны товгор өнцөгтэй яг таарч байх ёстой. Мөн мөрний хэлбэрийг тойрон илүү нугалаас хуниасгүйгээр сууж өгсөн байх хэрэгтэй. Доошоо ханцуй нугаларах, энгэр нугаларах зэрэг асуудал байж болохгүй.


Суудал

Өмдний арын суудал хэсэг ямар ч тохиолдолд гөлгөр байх ёстой. Хэт таталдах, эсвэл унжих нь томдох буюу багадаж байгаагийн илрэл. Энэ асуудлыг оёдолчинд өгөөд шийдэх боломжгүй байдаг учраас заавал өөртөө тохируулж авах хэрэгтэй.


Өмдний урт

Өмд бүх уртаараа таны гутал дээр бууж ирдэг. Мэдээж уртадсан бол маш олон жижиг үрчлээ үүсгэж таныг зүгээр л бухал өвсөн дундаас гараад ирсэн мэт харагдуулах болно. Үүнийг оёдолчингоор хялбархан шийдвэрлүүлж болно. Гол нь өмдний доод хөндлөн нарийн оёдол таны гутлан дээр тавигдахад ганц л нугаларч байхаар тооцоход болно.

Бүсэлхий 

Та хослол өмсөөд зогсож байгаа үед үүнийг товчилсон байх ёстой. Иймд товч нь хүрэхгүй хүрэм мэдээж авч болохгүй. Нэг товчтой хүрэм авч байгаа үед үүнийг сонгоход амархан. Товчилоход таталдахгүй, олон нугалаас үүсэхгүй байх ёстой. Ер нь бол ганц нугалаа үүссэн байж болно. 2 болон түүнээс дээш нугалаас үүсч байвал багадаж байна гэсэн үг. Хэрэв та 2 болон 2-оос дээш товчтой хүрэм авах гэж байгаа бол хамгийн дээд талын товчыг товчлон дээрхийн адил баримжаа авна. Энэ хэсгийг мэдээж мөн оёдолчингоор засуулна гэж найдалтгүй.


Ханцуйны урт

Дотор талын цамц хүрэмнээс хагас инч цухуйж байх ёстой гэж хуучны ихэнх заавар зөвлөгөөн дээр байдаг. Гэхдээ үүнийг заавал ягштал баримтлаад байх шаардлагагүй. Ерөнхийдөө хүрэмийг дангаар нь өмссөн мэт дотор сорочкин цамцны ханцуй цухуйхгүй байх, эсвэл сорочкны ханцуй бүхлээрээ хүрэмнээс гарсан байх 2-ын эсрэг байхад болно. Сүүлийн үед ерөнхийдөө хүрэмний ханцуйны уртыг бугуйн товгор ястай зэрэгцсэн байхаар сонгох болсон. Гэхдээ эрэгтэй хүн бүрийн гарын урт харилцан адилгүй тул энэ уртаас ялимгүй зөрөөтэй байж болно. Бүр хэт зөрөөтэй бол оёдолчин бас хялбархаан янзалчихдаг шүү.

Хүрэмний урт

Хүрэмний урт бол хамгийн чухал хэсэг. Ерөнхийдөө бүсэлхийнээс доош өнгөрөөд өгзөгний дунд хэсэгт байхад болдог. Энэ нь дэлхийн хаана ч үйлчилдэг гол дүрэм. 
Гар ч бас хүрэмний уртыг хэмжихэд сайн хэмжүүр болдог. Гараа сул тавиад зогсоход гарын алганы дунд хэсэгт хүрэмний ирмэг таарч байх, эсвэл зүгээр л хуруугаа нугалаад хүрэмний ирмэгийг тэмтрээд үзчихэж болно. Хүрэмний урт урд халаастай нягт хамааралтай байдаг тул зүгээр л тайрчихна эсвэл сунгачихна гэж бодож болохгүй шүү.

Мөр болон ханцуй

Пиджакны ханцуйны бугалганы хэсэг нь бугалганд бага зэрэг хүрсэн байдалтай хэт барьсан биш, хэт сул үрчийсэн биш байх ёстой. Ерөнхийдөө тэгш босоо харагдаж байхад болдог.

Мөрний дээд тал

Мөрний өнцөгтэй тааруулж чадсан бол дээд хэсэг нь хунирч овоорохгүй байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Пиджак нь томдсон бол мөр чинь дотор нь сул холхигнож та хэт туранхай мэт сэтгэгдэл бусдад төрүүлэх болно.

Ханцуйны өргөн

Байгалиас заяасан таны гарын өнцөг ба ханцуйны оёдол нийцэхгүй байгаа тохиолдолд ханцуйны гадна талд нь сулхан үрчлээс гардаг. Үр дүн нь та хувцасаа өмссөн байгаа ч гэсэн бага зэрэг эрчилсэн харагдана. Энэ нь хялбархан засагдахгүй гэдгийг анхаар. Ер нь та хүрэмээ өмсөөд гараа гадагш нь дотогш нь эргүүлж, тохойгоо нугалж үзэх гэх мэт хөдөлгөөнийг хийж үзээд сонголтоо хийж байгаарай.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.